А.Амбасэлмаа: Халдварын 31 шинэ тохиолдол илэрлээ А.Амбасэлмаа: Халдварын 31 шинэ тохиолдол илэрлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: Халдварын 31 шинэ тохиолдол илэрлээ

2020 оны 11 сарын 19

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 1,390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний сорьцод коронавирус илэрлээ. Улаанбаатар хот болон таван аймагт халдвар бүртгэгдэж, голомтлон гарч байна.

Улаанбаатарт нийт 14, Орхон 13, Дархан 11, Говьсүмбэр 1, Дорноговь 1  нийт шинээр бүртгэгдсэн орон нутгийн байршилтай 72 тохиолдол болоод байна. Батлагдсан 505 эдгэрсэн 329 тохиолдол боллоо. ХӨСҮТ-д 169 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл нэг хүн хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 хөнгөн байна.

Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
2
angry an post
621323
4 эможи

Зочин
2020-11-19 11:49
keyboard_arrow_up