МУБИС: Тэмцээнд оролцсон оюутнууд өөрийгөө тусгаарлаарай МУБИС: Тэмцээнд оролцсон оюутнууд өөрийгөө тусгаарлаарай
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МУБИС: Тэмцээнд оролцсон оюутнууд өөрийгөө тусгаарлаарай

2020 оны 11 сарын 11

Arslan.mn

МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн хөтөлбөрөөс мэдэгдэл гаргалаа.

Үүнд:

Вирус илэрсэн оюутан нь манай сургуулийн Математикийн ангийн оюутан бөгөөд 9, 10-ны өдрүүдэд сургууль дээрээ буюу МУБИС-ийн 3-р байран дээр ирсэн. 

Уг оюутан нь нэг дэх өдөр нэг семинарт суусан бөгөөд 2 дахь өдөр номын санд сууж байгаад, цайны газраар ороод гарсан маршруттай байна.

МБУС-ийн хөтөлбөрийн албаны ажилтнууд түүнтэй хамт байсан, уулзсан оюутнуудын нэрсийг тодруулан УОК, Цагдаа нартай хамтран шуурхай ажиллаж байна.

Иймд 9, 10-ны өдрүүдэд 3-р байранд ирсэн болон цайны газар, номын сангаар үйлчлүүлсэн оюутнууд гэртээ өөрийгөө тусгаарлаж, ажиглах бөгөөд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тусгай дугаараас лавлаж асуугаарай. 

Тухайн оюутантай ойр байсан, хамт явсан халдвар авсан байж болзошгүй оюутнуудтай УОК-оос холбогдоно. Холбогдохгүй бол тайван байж болох бөгөөд өөрийгөө ажиглаж, утсаа байнга нээлттэй байлгахыг сануулж байна... Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай гэжээ. 

ХӨСҮТ 119, 80086829 гэсэн тусгай дугаараар иргэдэд зөвлөгөө өгч, тусламж үзүүлж байна.

 

Эх сурвалж: МБУС-Хөтөлбөрийн алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621072
0 эможи

зочин
2020-11-11 21:51
ингэж хэлээд яг тусгаарлаж харагдаач манай оркууд хэнэггүй шүү дээ дүрэм журмыг уландаа гишгэнэ
keyboard_arrow_up