УНТЭ хөлийн хөх судасны өргөслийг хэт өндөр долгионоор түлэх МЭС ЗАСЛЫН  шинэ технологийг нэвтрүүллээ УНТЭ хөлийн хөх судасны өргөслийг хэт өндөр долгионоор түлэх МЭС ЗАСЛЫН шинэ технологийг нэвтрүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ хөлийн хөх судасны өргөслийг хэт өндөр долгионоор түлэх МЭС ЗАСЛЫН шинэ технологийг нэвтрүүллээ

2020 оны 11 сарын 10

Arslan.mn

УНТЭ-ийн Зүрхний төвийн мэс заслын эмч Б.Булган ахлагчтай Зүрх судасны мэс заслын баг Хөлийн хөх судасны өргөслийг хэт өндөр давтамжит долгионоор түлж эмчлэх  мэс заслын шинэ технологийг  улсын эмнэлэгт анх удаа нэвтрүүлээд байна.

Тус  мэс заслын тусламж үйлчилгээ нь бусад мэс заслын аргуудтай харьцуулахад зэргэлдээх эрхтэн, эдийг гэмтээдэггүй бөгөөд өвчтөнд эрсдэл багатай, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, хөдөлмөрийн чадвар түр алдалт үүсгэдэггүйгээрээ онцлогтой шилдэг  технологи юм. 

Хөлийн хөх судасны өргөслийг хэт өндөр давтамжит долгионоор түлэх мэс заслын эмчилгээг Монгол улсад анх удаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2018 онд 2 тохиолдлыг эмчилж нэвтрүүлж эхэлсэн байна.  

2020 оны 03 сараас эхлэн тус технологийг бүрэн нутагшуулж 6 тохиолдлыг амжилттай эмчилж, цаашид  50 тохиолдлыг он дуустал эмчлэхээр төлөвлөн бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621024
4 эможи

Зочин
2020-11-10 20:31
Зочин
2020-11-10 14:15
keyboard_arrow_up