Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна

2020 оны 11 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Н.Гэрэлт-Од, газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч байна. Эдгээр нь Монгол Улсад зөөвөрлөгчдөө орж ирж батлагдсан тохиолдлын 43,6 хувийг эзэлж байна.  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол Улсад нэвтэрч байгаа ачаа тээврийн жолооч нарын шинжилгээгээр сүүлийн 15 хоногт 14, зургаа хоногт зургаан тохиолдол батлагдаад байна. 

Тиймээс Алтанбулагийн чөлөөт бүсийг түр хугацаагаар хаагаад буй.   Өнөөдөр Сэлэнгэ аймагт Улсын Онцгой комиссын зарим гишүүд холбогдох албаныхантай 10 цагт хуралдаж Алтанбулагийн боомтыг хаах эсэхийг  хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620963
2 эможи

Зочин
2020-11-08 10:58
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up