Ц.ТӨМӨР-ОЧИР: Өвчний түүхээ нээлгэх, бүх төрлийн шинжилгээний  хариугаа цаг алдалгүй НЭГ ЦЭГЭЭС авах боломж бүрдлээ Ц.ТӨМӨР-ОЧИР: Өвчний түүхээ нээлгэх, бүх төрлийн шинжилгээний хариугаа цаг алдалгүй НЭГ ЦЭГЭЭС авах боломж бүрдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.ТӨМӨР-ОЧИР: Өвчний түүхээ нээлгэх, бүх төрлийн шинжилгээний хариугаа цаг алдалгүй НЭГ ЦЭГЭЭС авах боломж бүрдлээ

2020 оны 11 сарын 05

Arslan.mn

УГТЭ Нэг цэгийн үйлчилгээ болон Сувилахуйн мэргэжилтний хөгжлийн төвийг шинээр ашиглалтад орууллаа

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс үйлчлүүлэгчдэдээ зориулан шинээр Нэг цэгийн үйлчилгээ, үйлчлүүлэгчтэй харилцах төв болон Сувилахуйн мэргэжилтний хөгжлийн төвийг нэгэн зэрэг ашиглалтад орууллаа.

Эмнэлэгт ирж буй иргэдийг угтан авч, чиглүүлэх, төөрөгдөл чирэгдэлгүйгээр тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэ ажлыг зохион байгуулж, улсын төсвийн санхүүжилтээр МВС компани засвар тохижилтыг ажлыг хийж гүйцэтгэжээ.

Arslan.mn

Арга хэмжээг нээж УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэддээ төвөг, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор манай эмнэлэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Үүний нэг нь үйлчлүүлэгч рүүгээ чиглэсэн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Нэг цэгийн үйлчилгээг ашиглалтад оруулснаар эрүүл мэндийн даатгалтай холбоотой лавлагаа авах, хэвтэн эмчлүүлэх өвчний түүхээ нээлгэх, MRI, CT, компьютер, томографийн бүх төрлийн шинжилгээний хариугаа цаг алдалгүй, чирэгдэлгүй нэгдсэн цэгээс авах боломж бүрдэж байгаа юм.

Мөн тус эмнэлэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бичиг хэргийг хүлээн авч, шуурхай хариу өгөх цогц үйлчилгээг үзүүлэх юм.

Бид үйлчилгээний чанараа сайжруулахын тулд мэргэжлийн байгууллагуудаас ёс зүй, зан харилцааны сургалтуудыг үйлчилгээний ажилтнууддаа явуулсан. Түүнчлэн үйлчлүүлэгчтэй харилцах төв гэсэн шинэ нэгжийг шинээр байгуулан нээлтээ хийж байна. Энэ нь үйлчлүүлэгч тус эмнэлэгт төөрөхгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад нь чиглүүлэх, шаардлагатай эмнэлгийн холбогдох асуудлыг шуурхай шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн сувилахуйн мэргэжилтний хөгжлийн төвийг зэрэг нээж байгаагаараа онцлог юм” гэлээ. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620921
3 эможи

Зочин
2020-11-05 16:17
keyboard_arrow_up