Гурван хүний шинжилгээнээс COVID-19 илэрч, нийт тохиолдол 352 боллоо Гурван хүний шинжилгээнээс COVID-19 илэрч, нийт тохиолдол 352 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гурван хүний шинжилгээнээс COVID-19 илэрч, нийт тохиолдол 352 боллоо

2020 оны 11 сарын 04

Arslan.mn

Улсын хэмжээнд ойрын өдрүүдэд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторид, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 613 хүний шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн.

  • 10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн.
  • 11 дүгээр сарын 2-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тир ачааны жолоочоос илэрсэн. Уг хүн нь 33 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн.

Сүүлийн үед ачааны түр машины жолооч нараас коронавирусийн халдвар илрэх нь ихсэж байгаа нь бидний анхаарлыг татаж байгаа. ХӨСҮТ-д ачаа тээврийн 16 жолооч эмчлэгдэж байгаагаас 12 нь гадаад иргэн байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620896
0 эможи

Зочин
2020-11-04 16:46
Зочин
2020-11-04 13:12
keyboard_arrow_up