УХТЭ: “Харвалтын эрсдэлийг үнэлэх” зөвлөгөө, сургалтын өдөрлөг зохион байгууллаа УХТЭ: “Харвалтын эрсдэлийг үнэлэх” зөвлөгөө, сургалтын өдөрлөг зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ: “Харвалтын эрсдэлийг үнэлэх” зөвлөгөө, сургалтын өдөрлөг зохион байгууллаа

2020 оны 10 сарын 29

Arslan.mn

Өнөөдөр Дэлхийн харвалтын эсрэг өнөөдөр тохиож байгаа бөгөөд Улсын Хоёрдугаар Төв эмнэлгээс тус өдөрт зориулан тав хоногийн өдөрлөгийн зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн хувьд “Харвалтын эрсдэлийг үнэлэх” зөвлөгөө, сургалтыг олон нийтэд нээлттэй зохиолоо. Өдөрлөгийн хүрээнд тус эмнэлгийн хүлээлгийн хэсэгт эмч нар байрлан даралт үзэх, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байлаа.

УХТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн эмч О.Одгэрэл: 

Arslan.mn

Өнөөдөр үйлчлүүлэгчдээ зориулан харвалтын эрсдэлийг бууруулах зорилготой даралт, сахарын эрсдэлийг үнэлэх үнэлгээний мэдрэлийн эмч нар үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгч байна. Үргэлжлүүлэн "Харвалтын эрсдэлээс сэргийлэх боломж танд бий" сэдэвт лекцийг сэргээн засах тасгийн эмч нартай хамтран сургалт явуулах юм. 

Харвалтыг таних хамгийн чухал шинж нь толгой эргэх дайвалзах, толгой өвдөх, нүдний хараа бүрэлзэх, нүдэнд оч харагдах, гар хөл нь суларч барьж байгаа зүйлээ алдах, хөл чирэгдэх шинж илэрнэ. Ийм шинж тэмдэг илэрвэл та яаралтай 103 дуудах, өөрт хамгийн ойр байрлах эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.  Харвалт нь цочмог өвчний тоонд ордог учраас цаг хугацаанд нь багтаж эмчилгээг хийвэл амь наснаас холуур өнгөрөх бүрэн боломжтой. Хугацаа алдвал  амь нас эрсдэх хөдөлмөрийн чадвараа алдах хүртэл аюултай. Тиймээс иргэд харвалтаас урьдчилан сэргийлэх аргуудыг мэддэг байх зайлшгүй шаардлагатай.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620778
0 эможи

keyboard_arrow_up