НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 2224  дуудлага ирснээс 1009 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 2224 дуудлага ирснээс 1009 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 2224 дуудлага ирснээс 1009 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

2020 оны 10 сарын 19

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн  ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.10.19-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Ням гарагт яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2224 дуудлага ирснээс 1009 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1215 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр архитай холбоотой 112, хүүхдийн өвчлөл 105, осол гэмтэлтэй холбоотой 200 дуудлага зонхилсон байна.

Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Амралтын өдөр эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 390 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ.

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

Ням гарагт яаралтай тусламжийн тасгаар нийт 3337 хүн үйлчлүүлсний 371 нь осол, гэмтлээр ГССҮТ-р үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-д 29 нярай мэндэлжээ. Амралтын өдөр яаралтай 35 мэс засал хийгджээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3337 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 201 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлж байна.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620561
0 эможи

Зочин
2020-10-19 17:25
ХОНОГИЙН МЭДЭЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up