ФОТО: ГССҮТ үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ боллоо ФОТО: ГССҮТ үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: ГССҮТ үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ боллоо

2020 оны 10 сарын 09

Arslan.mn

ГССҮТ үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн хүндэтгэлийн хурал өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы мэндчилгээг уншиж танилцууллаа.

Тэрбээр “Монгол улсад Гэмтэл Согог Судлалын алба үүсэж, хөгжсөний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтнууд, үе үеийн ахмадууд та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Гэмтэл согогийн эмнэлэг нь 20 ортой тасгаас эхлээд өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт хүн амд осол гэмтлийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлдэг, мөн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг,  700 гаруй эмч ажилчидтай, жилд 120 мянга гаруй хүнд осол гэмтлийн яаралтай тусламж, 16 мянга гаруй хүнд стационарын тусламж, 11 мянга хүнд осол гэмтлийн үеийн мэс заслын тусламж үзүүлдэг үндэсний томоохон төв болон хөгжжээ.

ГССҮТөвийн хамт олон гадаад хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмж, арга технологийг нэвтрүүлснээр ор хоног болон хүндрэл, нас баралтыг бууруулах боломжийг бүрдүүлсэн байна.  Осол гэмтэл нь  Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг байсаар байгаа тул “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэн бүрт хүрсэн  урьдчилан сэргийлэлт, мөн эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх нь ард иргэдийн хувьд төдийгүй улс орны хөгжилд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү салбарт ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрийн эрдэм мэдлэгээ дайчлан цаг наргүй хүчин зүтгэж байгаа нийт эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” Гэсэн юм.

Arslan.mn

Үргэлжлүүлэн ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах “Монгол улсад гэмтэл согогийг эмчлэх цоо шинэхэн албаны үндэс суурь тавигдаж, энэхүү салбарт өөрийн амьдрал, хөдөлмөрөө зориулсан үе үеийн эмч, ажилтнуудын  нөр их зүтгэлийн хүчинд хөгжин дэвжиж, эдүгээ нэгэн жарныг туулжээ.

Манай хамт олны амжилт бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол улсын хүний гавьяат эмч 8, Монгол улсын төрийн соёрхолт эмч 6, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт эмч, ажилтан 11,  Алтан гадас одон болон Эрүүл мэндийн салбарын шагналаар 500 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд шагнагдсан бол Шинжлэх ухааны академич, Шинжлэх ухааны доктор, Анагаах ухааны доктор зэрэг олон эрдэмтэд төрж гараад байна.

ГССҮТөвд жилд дунджаар 10 000 орчим мэс засал хийгдэж байгаагаас Үений дурангийн мэс засал, Өвдөг, түнх, мөрний хиймэл үе суулгах мэс засал, Гар сарвууны бичил мэс заслууд, Тархи нурууны мэс засал, Түлэгдэлтийн үед хиймэл арьс нөхөх мэс засал зэрэг өндөр өртөгтэй мэс заслуудыг амжилттай нэвтрүүлж, нутагшуулснаар гадаад орон руу гарах мөнгөний урсгалыг бууруулах боломжийг бүрдүүлээд байна.  
Түлэгдэлтийн эмчилгээнд донор арьс нөхөх мэс заслыг нэвтрүүлж, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч ажиллуулан эрчимт эмчилгээний сувилагч нарын чадавхийг сайжруулах сургалтад хамруулснаар  0-5 насны хүүхдийн нас баралтын хувийг 3.2 хувиар буюу 17 дахин буурчээ.

Бид цаашдын хөгжлийн чиг хандлагаа дэлхийн тэргүүлэх эмнэлгүүдийн жишигт хүрэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн 2020-2024 оны дунд хугацааны 5 жилийн хөгжлийн бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлэх алхмуудаа боловсруулаад байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тулгын чулууг тавилцаж, хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмад буурлууд, үе үеийн удирдлага, хамт олон, одоо ажиллаж шинэ түүхийг бүтээж буй нийт эмч, эмнэлгийн ажилтнууд, Та бүхэндээ Монгол улсад Гэмтэл согог судлалын алба үүсэж, хөгжсөний түүхт 60 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.” гэсэн юм.

Arslan.mn

Түүхт 60 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан  эмч, тасаг, эрүүл мэндийн төвд шагнал гардууллаа. Үүнд:

  • Алтан гадас одонгоор ГССҮТ-ийн  Эмзүйн албаны эмзүйч Г.Баясгалан,
  • Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар ГССҮТ-ийн Нурууны гэмтэл согогийн тасгийн ахмад ажилтан  А.Алтанцэцэг, ГССҮТ-ийн Нурууны гэмтэл согогийн тасгийн ахмад ажилтан Д.Алтанцэцэг,
  • Улаанбаатар хотын захирагчийн  ажлын албаны өргөмжлөлөөр ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн 1-р тасаг Б.Баатаржав, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч  Г.Лхагвасүрэн,
  • Шилдэг эрүүл мэндийн байгууллагаар Багануур дүүргийн эрүүл мэндийн төв, түүнийг төлөөлж Н.Сэлэнгэсүлжээд тус тус гардуулан өглөө.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620347
2 эможи

Зочин
2020-10-09 17:19
Зочин
2020-10-09 14:56
ГССҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up