ГССҮТ түүхт 60 жилийн ойн хүрээнд олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдаа шагналаа ГССҮТ түүхт 60 жилийн ойн хүрээнд олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдаа шагналаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ түүхт 60 жилийн ойн хүрээнд олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдаа шагналаа

2020 оны 10 сарын 07

Arslan.mn

ГССҮТөвөөс Гэмтэл согогийн алба үүсэж хөгжсөний 60 жилийн ойн тохиож байгаатай холбогдуулан эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, тасаг, эмнэлгийн ажилчдыг “ОЙН МЕДАЛЬ”, МЭМАҮЭ-ийн холбооны “Хүндэт тэмдэг”, “Хүндэт өргөмжлөл”, “Хүндэт Жуух” бичиг болон НЗДТГазрын "Хүндэт Жуух" бичиг, "Хүндэт тэмдэг", "Нийслэлийн шилдэг ажилтан" зэрэг шагналаар шагнаж, шилдгүүдээ өнөөдөр тодрууллаа.

Arslan.mn

Арга хэмжээг нээж ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах хэлсэн үгэндээ, “Монгол улсад Гэмтэл согогийн салбар үүсэж хөгжсөн түүхт 60 жилийн ой тохиож байна. Бид бүхэн хамтдаа нэгэн жарны түүхийг бүтээлцээжээ. Их ч олон зүйлийг хийж, их ч олон шинэ технологийг нэвтрүүлж,  их ч олон  хүний эрүүл мэнд амь насыг хамгаалж, эрүүл мэндийн салбарт маш олон ололт амжилтыг хамтран авчирснаараа  та бүхнээрээ бахархаж байна. 

Өнөөдөр та бүхний хөдөлмөр, гавьяаг  үнэлж төрийн одон, медаль болон салбарын шагналаар шагнах үйл ажиллагаанууд явагдаж байгаа. ГССҮТөв үүсэж хөгжсөний 60 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эрүүл мэндийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн мэс заслын эмч, клиникийн профессор А.Эрдэнэбилэг эмч  “Монгол улсын гавьяат эмч”  цол, тэмдгээр шагнагдсанд баяр хүрье. Гавьяат эмч маань булган сүүлтэй байж бас олон гавьяатууд төрж гарна гэдэгт итгэл төгс байна.

Ойн арга хэмжээний хүрээнд олон ажлуудыг хийж байгаа бөгөөд өчигдөр сувилагч нартай уулзалт зохион байгуулсан бол  өнөөдөр эмч нартай уулзалт хийж байна. Өнөөдөр хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулсан бүх эмч нартаа баяр хүргэж байна” гэдгийг онцлов.

Arslan.mn

Үргэлжлүүлэн  ҮЭ-ийн хороо эмч, ажилчдын чийрэгжүүлэлтийн өрөөнд зориулж хөгжим бэлэглэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620296
1 эможи

Зочин
2020-10-07 14:58
keyboard_arrow_up