Өчигдөр 103 дугаарт 1928 дуудлага ирснээс 598 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ Өчигдөр 103 дугаарт 1928 дуудлага ирснээс 598 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өчигдөр 103 дугаарт 1928 дуудлага ирснээс 598 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

2020 оны 9 сарын 30

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.09.30-ний өглөөний 11.00 цагийн нэгтгэсэн мэдээ) 

ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 4668 хүн үйлчлүүлсний 28 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1404 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3183 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 204 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байна.

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1928 дуудлага ирснээс 598 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1037 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын 53 хувь нь зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 1476 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ.

ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 29-ний өдөр нийт 22 хүүхэд шинээр мэндэлсэн байна.

Энэ өдөр нийт 256 мэс засал хийгдсэнээс яаралтай 105, төлөвлөгөөт 151 мэс засал байв. ГССҮТ-д 370 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна.

Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 905 хүн үйлчлүүлсэн байна. 

ЭХЭМҮТ-д угаарын дуудлагаар 3 хүүхэд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад буцжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620145
0 эможи

Зочин
2020-10-01 11:16
Зочин
2020-09-30 13:13
ХОНОГИЙН МЭДЭЭ
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up