“Нийслэлд 6 сартайгаас 9 нас, аймгийн төвд 2-5 насны хүүхдийг дархлаажуулалтад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ  хамруулна“ “Нийслэлд 6 сартайгаас 9 нас, аймгийн төвд 2-5 насны хүүхдийг дархлаажуулалтад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамруулна“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Нийслэлд 6 сартайгаас 9 нас, аймгийн төвд 2-5 насны хүүхдийг дархлаажуулалтад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамруулна“

2020 оны 9 сарын 30

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улс дархлаажуулалтын 10 хоногийг 26 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Томуугаас сэргийлье” урианд дор аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Манай улсын хувьд улирлын томуугийн эсрэг А хүрээний H1N1 болон H3N2, B хүрээний хэв шинжийг агуулсан гурван цэнд вакциныг БНСУ-ын Green Cross үйлдвэрээс саяхан хүлээн авсан. Маргаашаас дархлаажуулалтынхаа аяныг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.

Томуугийн эсрэг вакциныг томууд хамгийн өртөмтгий, хүндрэх эрсдэлтэй хүүхдүүдэд хийнэ. Үүнд:

  • Нийслэлд 6 сартайгаас 9 хүртэлх насны хүүхдүүдэд
  • Аймгийн төвд 2-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг сургууль дээр нь дархлаажуулалтын түр цэгүүдээр хийх юм.

Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт тухайн вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагуудаар дамжуулан өгч байгаа.

Насанд хүрэгчдийн хувьд,

  • Дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэй,
  • 65 ба түүнээс дээш насны ахмадууд,
  • Архаг суужрь өвчтэй хүмүүс,
  • Эрүүл мэндийн ажилтнуудад харъяа эрүүл мэндийн байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакциныг хийнэ.

Иймд та бүхнийг хүүхдээ улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулж томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620144
0 эможи

Зочин
2020-10-01 11:16
Зочин
2020-09-30 13:13
keyboard_arrow_up