COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 22, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

У.Цэвэгмид: Арванхоёрдугаар сарын дундуур ТОМУУГИЙН ВИРУС идэвхждэг

админ
2020 оны 9 сарын 28

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч У.Цэвэгмид оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Одоогоор томуу төст өвчин идэвхтэй байна. Харин томуугийн вирус хараахан эргэлтэд орж ирээгүй байна. Эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийн дунд энтеровирус буюу гар хөл амны өвчин болон риновирусийн шалтгаантай өвчлөл зонхилж байна. Энтеровирусээр ихэвчлэн бага насны хүүхэд өвчлөх бөгөөд хоолой залгиурт идээт үрэвсэл гарах мөн гар хөлийн хэсэгт цэврүүтэй тууралт гарна. Түүнчлэн халуурах, хэвлийгээр базлах, суулгалт бөөлжилт хэлбэрээр илрэх тул яаран антибиотик хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

Өөрөөр хэлбэл, хүн амын дунд одоогоор томуу төст өвчний вирус эргэлтэд байгаа бөгөөд томуугийн вирус эргэлтэд ороогүй байгаа.

Томуугийн вирус нь арванхоёрдугаар сарын дундаас эргэлтэд орж ирдэг. 

Тиймээс вирусийн онцлогоос хамаарч томуу төст өвчний шинжүүд илэрдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Томуу төст өвчин тэр дундаа риновирус даарсантай холбоотой идэвхжиж, биеийн дулаан өсөхөд идэвхгүй болдог. Иймд бага насны хүүхдийг ханиад хүрсэн үед бүлээн шингэн уулгаж, биеийн дулааныг өсгөхөд дэмжихийг зөвлөж байна. 

Томуугийн вирус нь томуу төст өвчнөөсөө илүү их хоруу чанартай, илүү олныг хамарч бүх насны хүмүүсийг өвчлүүлэх эрсдэлтэй байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Тийм учраас томуугийн улирал гэдэг нь илүү олныг хамарсан дэгдэлт хэлбэрээр, магадгүй цар тахал хэлбэрээр дэгдэх эрсдэлтэй учраас томуугийн вирусийн халдвараас сэргийлэхийн тулд Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг сайтар хэрэгжүүлэх нь зүйтэй.

Мөн бага насны хүүхдийг өвлийн улиралд дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, дархлааг нь дэмжих хэрэгтэйгээс гадна гарын ариун цэврийг сайтар сахиж, халдваргүйжүүлэх, амны хаалтыг тогтмол хэрэглэж заншихыг уриалж байна" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620100
0 эможи

Зочин
2020-09-28 19:39
keyboard_arrow_up