Н.Сувдмаа: ХӨСҮТ-өөс өнөөдөр хоёр хүн эдгэрч гарлаа Н.Сувдмаа: ХӨСҮТ-өөс өнөөдөр хоёр хүн эдгэрч гарлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Н.Сувдмаа: ХӨСҮТ-өөс өнөөдөр хоёр хүн эдгэрч гарлаа

2020 оны 9 сарын 28

Arslan.mn

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүүлийн гурав хоногт нийт 1,626 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүний тухайд 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй хүн байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 313 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 305 нь эдгэрчээ.

Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалын ажиглалтад, 4 нь гэрийн ажиглалтад байгаа бол 291 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.

ХӨСҮТ-д коронавирусийн улмаас 8 хүн эмчлэгдэж байна. Тэдгээр өвчтөний 6 нь хөнгөн,2 хүн хүндэвтэр байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
620097
1 эможи

Зочин
2020-09-28 19:39
Зочин
2020-09-28 13:29
keyboard_arrow_up