Улсын хэмжээнд төрөлт 1.3 хувиар буурчээ Улсын хэмжээнд төрөлт 1.3 хувиар буурчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улсын хэмжээнд төрөлт 1.3 хувиар буурчээ

2020 оны 9 сарын 27

 Улсын хэмжээнд төрөлт 1.3 хувиар буурчээ

2020 оны эхний найман сард 2637 хүүхэд дутуу төржээ

2020 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 51 мянга гаруй хүүхэд мэндэлжээ. Тодруулбал, энэ оны эхний найман сарын байдлаар 50.9 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 672-оор буурсан байна. Амаржсан эхчүүдийн 37.4 мянга буюу 73.5 хувь нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 649-ээр буюу 1.7 хувиар буурчээ. 

5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэлийн тэргүүлэх шалтгаан нь дутуу төрөлттэй холбоотой байна.

Улсын хэмжээнд төрөлт 1.3 хувиар буурчээ

Өмнө 34-н 7 хоног дотор төрсөн нярайг дутуу төрөлт гэж үздэг байсан бол өнгөрсөн зургаан сард эрүүл мэндийн сайдын тушаал гарч 32 долоо хоног доторх төрөлтийг дутуу төрөлт гэж үздэг болжээ. Дээрх шийдвэртэй холбогдуулан нярайн дутуу төрөлтийн статистик цаашид нэмэгдэх хандлагатай байна.

Улсын хэмжээнд төрөлт 1.3 хувиар буурчээ

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга О.Баянжаргал “Дутуу нярайн төрөлт улам нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс бидэнд аппарат, тоног төхөөрөмжийн шаардлага ихсэж байгаа” гэв.

Манай улсад байгаа томоохон төрөх эмнэлгүүдийн нэг “Өргөө” амаржих газарт энэ оны эхний наймдугаар сарын байдлаар 12 мянга орчим эх амаржсанаас 500 гаруй нярай дутуу төржээ.

Дутуу төрсөн нярайд хамгийн түрүүнд нярайн уушгийг дэмжих эмчилгээ хийдэг, Мөн хүүхдийг амьсгалын аппаратад оруулж хяналтын монитороор ажиглах шаардалагтай байдаг ч аппаратны хүрэлцээ хангалттай биш байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620084
0 эможи

Зочин
2020-09-28 19:38
Зочин
2020-09-27 12:44
keyboard_arrow_up