COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 24, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“ГЭМТЭЛ СОГОГИЙН 22 ДУГААР ЧУУЛГАН” нээлтээ хийлээ

админ
2020 оны 9 сарын 25

Arslan.mn

ГССҮТ үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тус ойгоо угтан “Гэмтэл согогийн 22 дугаар чуулган”-ыг зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулган нь Covid-19 цар тахалтай холбогдуулан zoom программыг ашиглан цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд гэмтлийн төрлийг дагнасан бүх эмч тус чуулганд оролцох боломжтой.

Чуулганы нээлтэнд МГСЭМХ-ны ерөнхийлөгч, ГССҮТ-ийн клиникийн ерөнхий эмч Р.Шагдарсүрэн, ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах, ГССҮТ-ийн ЭҮСА дарга С.Баатаржав нар оролцлоо. 

Arslan.mn

МГСЭМХ-ны ерөнхийлөгч, ГССҮТ-ийн клиникийн ерөнхий эмч Р.Шагдарсүрэн:

“Гэмтэл согогийн 22 дугаар чуулган” өнөөдөр нээлтээ хийлээ. Хоёр өдөр зохион байгуулагдах тус чуулганд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх эмнэлэг болон гэмтэл согогийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг эмнэлгийн эмч мэргэжилтнүүд онлайнаар оролцож байна. Өнөөдрийн хувьд гар сарвууны хүнд гэмтлийн талаар Энэтхэгийн эмч нар лекц уншиж байна. Үргэлжлүүлэн хүүхдийн төрөлхийн нуруй муруйлт, орчин үеийн 3D принтерийг гэмтэл согогийн практикт ашиглаж байгаа талаар лекц тавих юм. Маргааш орчин үед гэмтэл согогт хэрэглэж байгаа дэвшингүй технологи, өөрийн оронд суурилуулж байгаа талаар хэлэлцэнэ. Эмч нараа идэвхитэй хамрагдахыг уриалж байна. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620068
0 эможи

keyboard_arrow_up