УГТЭ-ээс дүүргүүдийн яаралтай тусламжийн эмч нарыг АЖЛЫН БАЙРАН дээр нь  ДАДЛАГАЖУУЛЖ  байна УГТЭ-ээс дүүргүүдийн яаралтай тусламжийн эмч нарыг АЖЛЫН БАЙРАН дээр нь ДАДЛАГАЖУУЛЖ байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ-ээс дүүргүүдийн яаралтай тусламжийн эмч нарыг АЖЛЫН БАЙРАН дээр нь ДАДЛАГАЖУУЛЖ байна

2020 оны 9 сарын 24

Arslan.mn

УГТЭ нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн удирдамжийн дагуу Яаралтай тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлэг хоорондын чирэгдлийг бууруулах зорилгоор нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасгийн эмч нарыг ажлын байранд нь дадлагажуулах ажлуудыг хийж байна.

СХД-ийн Эрүүл мэндийн төвд 7 хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригуудад, БГД-ийн Эрүүл мэндийн төвд мягмар, пүрэв гаригуудад хуваарийн дагуу хамтран ажиллах үйл ажиллагааг эхлүүлээд ажиллаж байна.

Arslan.mn

Уг үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тус дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд чадавхжиж, шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулан, эмнэлэг хоорондын шаардлагагүй өвчтөн шилжүүлэлт буурч, яаралтай тусламжийн чанар, хүртээмж сайжрах юм.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг лавлагаа шатлалын мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах зорилгоор орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн эрэлттэй эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгаанд үндэслэн, нотолгоонд суурилсан лавлагаа шатлалын мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт удирдлагаар хангах зорилтот хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Arslan.mn

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620047
0 эможи

Зочин
2020-09-25 21:29
УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up