ГССҮТ-ийн ЭМЧ НАРЫН БАГ Говьсүмбэр аймагт сарын хугацаатай ажиллаж байна ГССҮТ-ийн ЭМЧ НАРЫН БАГ Говьсүмбэр аймагт сарын хугацаатай ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ-ийн ЭМЧ НАРЫН БАГ Говьсүмбэр аймагт сарын хугацаатай ажиллаж байна

2020 оны 9 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 12-ны тушаалаар Говьсүмбэр аймгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд ЭМЯ-ны харьяа байгууллагуудын ХАМТАРСАН БАГ / ГССҮТ, УНТЭ, УХТЭ, СЭМҮТ/ Говьсүмбэр аймгийн  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, тусламж, үйлчилгээний чанар” сургалтыг энэ амралтын өдрүүд буюу 2020 оны 09 дүгээр сарын 19-20-ны хооронд зохион байгууллаа.

Arslan.mn

Энэ удаагийн сургалтад ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хариуцсан дэд захирал Р.Гантуяагаар ахлуулсан эмч, мэргэжилтнүүдийн баг оролцож, гэмтлийн үеийн тусламж, үйлчилгээний чиглэлээр  онол дадлага хосолсон ажлын байран дээрх сургалтыг хоёр өдрийн турш зохион байгуулан ажиллалаа.

Arslan.mn

Гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Говьсүмбэр аймагт ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж, ард иргэдэд оношилгоо, эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байгаагаас гадна аймгийн эмч, мэргэжилтнүүдийн чадамжийг дээшлүүлэх, сайжруулах,  гэмтлийн тусламж, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга У.Ариун-Эрдэнэ нар  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Arslan.mn

Энэ үеэр ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах “Манай эмнэлэг 2018 оноос эхлэн орон нутагт гэмтэл согог тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  Өнгөрсөн онд энэ төслийг  гурван аймагт хэрэгжүүлсэн. 2020 оны эхэнд Увс аймагт хэрэгжүүлээд Ковид-19 цар тахалтай холбогдуулан төслийг үйл ажиллагааг түр хойшлуулсан байсан. Харин  09 дүгээр сараас төслийг Говьсүмбэр аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна.

Сүүлийн 10 жилийн судалгаагаар осол, гэмтэл хоёр дахин нэмэгдсэн. Үүний хэрээр нас баралт болон осол гэмтлээс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдалтууд нэмэгдэж байгаа. Нас баралтын дийлэнх нь орон нутгийн замд гардаг учир орон нутгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч нарыг яаралтай тусламж тал дээр чадавхижуулах зайлшгүй шаардлагын үндсэн дээр энэ төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд 21 аймагт судалгаа хийсэн бөгөөд үүнд гэмтлийн тасагтай эсэх, хэдэн ортой, гэмтлийн эмчтэй юу, эмчтэй бол хэдэн эмчтэй вэ, цаашлаад гэмтлийн мэс засал хийх боломж, бололцоо ямар байгаа талаар судалгаа хийж үзлээ. Мөн тоног төхөөрөмжийн чадамжийг талаар судалгаа хийгдсэний үндсэн дээр тухайн орон нутагт тааруулсан төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байна.

Говьсүмбэр аймгийн хувьд босоо тэнхлэгийн замын дагуу байдаг. Харьцангуй хүн ам бага боловч дамжин өнгөрөх автомашинуудтай холбоотой авто ослын тохиолдол өндөртэй байдаг. Тиймээс энд гэмтлийн тусламж, үйлчилгээний чанар сайжирвал нас баралтын тоо буурч, үүнтэй холбогдуулан гарах дараа дараачийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Энэ төслийг цаашид үргэлжлүүлж, жилд 3-4 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.” гэдгийг онцлов.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619961
0 эможи

Зочин
2020-09-22 11:53
ГССҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up