COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо шинжилгээний төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

админ
2020 оны 9 сарын 20

Arslan.mn

Өвөрхангай аймгийн “Эрүүл мэндийн салбарын чуулган-2020” энэ сарын 18-ны өдөр боллоо. Тус чуулганд Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Батжаргал, УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий, Өвөрхангай аймгийн Бүсийн эмчилгээ оношилгооны төвийн захирал Д.Мөнхнасан, аймгийн ЭМГ-ын дарга Д.Шиваанүрдэв, МУ-ын Ардын эмч Н.Оюундэлгэр, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн, УНТЭ-ийн Урологи, андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцож, илтгэлээ танилцуулсан юм.

Arslan.mn

Энэ үеэр төрөлжсөн мэргэжлийн дотор, мэс заслын тусламж үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэх, эрүүл мэндийн дэмжих төв болон цахим амбулаторын үйл ажиллагааг шинэчлэх зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь  Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо шинжилгээний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
 

2019 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд нь чадавхижуулах, сэлгэн ажиллуулах, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах замаар ард иргэдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилготойгоор “Салбарын хөгжилд хамтдаа” төслийг эхлүүлсэн бөгөөд энэ төслийн хүрээнд дээрх хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.  Санамж бичгийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудад ажлын байрны болон танхимын сургалтыг тогтмол зохион байгуулах юм.

“Эрүүл мэндийн салбарын чуулган 2020”-ын үеэр Монгол улсын ардын эмч, цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн зөвлөх, УНТЭ-ийн дотрын АУ-ны салбар зөвлөлийн дарга Н.Оюундэлгэрийн “Чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо нэвтрүүлж, нутагшуулан ажилласан тухай”,  УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэнгийн тавьсан “Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо нэвтрүүлж нутагшуулсан”, УНТЭ-ийн Урологи, андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр “Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо нэвтрүүлж нутагшуулж ажилласан, бөөр шээсний замын мэс заслын өвчлөл, оношилгоо эмчилгээ”, Уянга сумын эрүүл мэндийн төвийн дарга тавьсан “Өвөрхангай аймгийн Уянга сумын 0-24 сартай хүүхдийн хооллолтын байдлыг судалсан дүн” зэрэг илтгэлүүд олны анхаарлыг татсан сонирхолтой илтгэл байлаа.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619944
0 эможи

Зочин
2020-09-21 06:59
Зочин
2020-09-20 12:46
keyboard_arrow_up