Улсын Хоёрдугаар төв эмнэлэг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдэвт ӨДӨРЛӨГ зохион байгууллаа Улсын Хоёрдугаар төв эмнэлэг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдэвт ӨДӨРЛӨГ зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдэвт ӨДӨРЛӨГ зохион байгууллаа

2020 оны 9 сарын 17

Arslan.mn

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөрт зориулж “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилт”-ын хүрээнд өдөрлөг зохион байгууллаа.

Arslan.mn

Өдөрлөгийн үеэр УХТЭ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Гантулга мэдээлэл өгөхдөө “Өнөөдөр Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр тохиож байна. УХТЭ нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол улсын шилдэг эмнэлэг болох алсын хараатай ажилладаг. Энэ утаагаар бид 2017 оноос эхлэн үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, энэ чиглэлийн 6 зарчмыг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү өдөрлөгөөр үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зарчмыг танилцуулж, эмнэлгийн үйл ажиллагаа сурталчлах ач холбогдолтой болж байна.” гэсэн юм.

Arslan.mn

Мөн өдөрлөгөөр хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар УХТЭ-ийн Чанар, дотоод эрсдэл хариуцсан мэргэжилтэн Б.Дулмаа “Өнөөдрийн өдөрлөгөөр “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилт”-ын хүрээнд эмнэлэгт олон төрлийн өртөөнүүдийг гарган эмнэлгээр үйлчлүүлэгч, эмч, мэргэжилтнүүдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.

JСI эрүүл мэндийн байгууллагуудын стандартыг хэрэгжүүлэхэд хамгийн эхний суурь үнэлгээний төвшин нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын үнэлгээ байдаг. Энэ зургаан зорилтын хүрээнд манай эмнэлэг ямар ажлууд хийж, хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг талаарх мэдээллийг нэгдсэн байдлаар өгөхийг зорьж байна. Үүнд:

Нэг: Үйлчлүүлэгчийг зөв таньж тодруулах. Ижил нэртэй, ижил овогтой үйлчлүүлэгчийн шинжилгээг андуурах, эмчилгээг андуурахаас урьдчилан сэргийлэх олон төрлийн таних тэмдэг болон, бар код бүхий шинжилгээний

Хоёр: Үр дүнтэй харилцаа бий болгох.

Гурав: Өндөр эрсдэлтэй эмийн аюулгүй байдал. Энэ зорилтын хүрээнд эмнэлэгт хэрэглэдэг эмийн жагсаалтуудыг гаргасан байдаг бөгөөд үүнээс өндөр эрсдэлтэй эмийг ялган таних тэмдэг тавих, байнгийн сургалт, мэдээллийг эмч, сувилагч нартаа өгч байна. Энэ хүрээнд эмийн зохистой хэрэглээний талаар /СВИА сургалт / мэдээлэл өгч байна.

Дөрөв: Мэс заслын аюулгүй байдал. Үйлчлүүлэгч бүрд дахин давтагдашгүй бар код бүхий бугуйвч хэрэглэдэг. Мөн мэс засал хийлгэх гэж буй хүний тухайн хэсэгт мэс засал хийгдэнэ гэдгийг тодорхойлж харуулсан тэмдэглэгээг тусгай пламастер ашиглан тэмдэглэдэг. Тэгэхээр үйлчлүүлэгч нарт эмчилгээ, мэс засал нь солигдох тохиолдлоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой болж байна. Үүнээс гадна мэс заслын баг мэс засалд орохоос өмнө TIME OUT завсарлага авч эмчлүүлэгчийн талаарх мэдээллээ нэгтгэх цаг гаргаж хэвшсэн.

Тав: Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах. Угаалга цэвэрлэгээ, орчны цэвэрлэгээг сайжруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг удаагийн хэрэгслийг нэмэгдүүлэх хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.
Зургаа: Унах, бэртэх эрсдэлийг бууруулах. Нас хүйс хамаарахгүй эмнэлгээр үйлчлүүлж байгаа бүх хүнд дээрх эрсдэл үүсэх боломжтой тул дээрх эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд үйлчлүүлэгч бүрээс асуумж асууж эрсдлийн үнэлгээ хийж ажилладаг. Үнэлгээ өндөр гарсан тохиолдолд анхаарал хандуулах тэмдэг тэмдэглэгээ болон хөтчийн тусламжийг үзүүлж ажилладаг." гэсэн юм.

Arslan.mn
Мөн тус өдөрлөгийн үеэр  Талархлын ширээгээр дамжуулан “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяны хүрээнд зохион байгуулагдах ажлын талаар эрүүл мэндийн ажилтнууд мэдээлэл өгч ажиллаж байна.
Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
619903
6 эможи

Зочин
2020-09-17 14:58
УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up