А.БУРМАА: Риновируст халдвар дунджаар 7-10 хоног хөнгөн явагдаж, хамрын ханиад шиг 14 хоног үргэлжилдэг А.БУРМАА: Риновируст халдвар дунджаар 7-10 хоног хөнгөн явагдаж, хамрын ханиад шиг 14 хоног үргэлжилдэг
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.БУРМАА: Риновируст халдвар дунджаар 7-10 хоног хөнгөн явагдаж, хамрын ханиад шиг 14 хоног үргэлжилдэг

2020 оны 9 сарын 17

Arslan.mn

Ханиад томууны улирал эхэлж байна. ЭМЯ-наас цар тахлын үед  улирлын томуугийн өвчлөл идэвхжвэл яах вэ гэсэн  урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлуудыг  идэвхтэй хийсээр байна. Тиймээс  бид энэ удаа эцэг, эхчүүд болон  олон нийтэд хандан томуугийн өвчөл болон өнөөгийн байдлын талаар, улирлын  томуугийн өвчлөлөөс хэрхэн сэргийлэх тухай ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа эмчийн зөвлөгөө,  мэдээллийг хүргэж  байна. 

-Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан ханиад томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна гэж ярьж байна. ХӨСҮТ-өөс хийсэн судалгаагаар сүүлийн өдрүүдэд өвчлөл ямар байна вэ. Товч мэдээлэл дуулгаач?

-Наймдугаар сарын сүүлийн долоо хоног, есдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар аваад үзэхэд, амбулаториор ирж үйлчлүүлж байгаа иргэдийн 2.3 хувь нь улирлын томуу төст өвчнөөр өвдсөн байна. Эмнэлэгт хэвтэж байгаа, амьсгалын замын хүнд халдвар буюу  томуу томуу төст өвчин нь хүндрээд хэвтэн эмчлүүлж байгаа  хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт иргэдийн 4.6 хувийг эзэлж байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал эмнэлэгт хэвтэлт 0.2 хувиар, бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

-Ханиад, томуугаар өвчилж буй хүмүүсийг ангилж үзэхэд,  томчууд, хүүхдүүдийн алинд нь өвчлөл өндөр байна вэ? 

-Ханиад томуугаар өвчлөгсдийн дийлэнхийг буюу 90 орчим хувийг 0-15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 1-4 дөрөв хүртэлх насны хүүхэд дунд өвчлөл зонхилон тохиолдож байна. Энэ нь мэдээж, сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоотой, хүмүүсийн цугларалт, нягтрал зэргээс үүдэлтэй. Мөн цаг агаар сэрүүсч, зарим өдөр дулаахан, сэрүүхэн байх зэргээс үүдэн биед өөрчлөлт орох, томуугийн өвчлөл нэмэгдэх байдал ажиглагддаг. 

-Улирлын чанартай дэгддэг, ханиад томуугийн өвчлөл их олон төрлийн вирусээр үүсгэгддэг. Эдгээрээс ямар вирус нь давамгай байдаг вэ?

-Ер нь бол амьсгалын замын халдвар, цочмог үрэвслийг үүсгэдэг 200 гаруй төрлийн вирус байдаг гэж үздэг. Эдгээрээс амьсгалын замын цочмог халдварыг үүсгэдэг, бүтцийн хувьд зонхилон тохиолддог вирус нь реновирус байдаг. Бүтцийн хувьд аваад үзвэл энэ төрлийн вирус нь 30-50 хувийн өвчлөлийг үүсгэдэг, хамгийн олон хүнийг өвчлүүлдэг. Дараа нь томуугийн вирус 5-15 хувьд нь тохиолдож байна. Мөн үүний дараа улирлын томуугийн өвчлөл үүсгэдэг коронавирус 5-15 хувь, аденовирус, эденовирус 5 хувь, шалтгаан нь тодорхойгүй амьсгалын замын халдвар 20-30 хувийг эзэлдэг. 

-Өвчлөл өндөртэй, хамгийн олон хүнд халдварладаг вирусын талаар та тодорхой ойлголт өгөөч. Уг вирусын халдвар авсан тохиолдолд хүний биед ямар шинж тэмдэг илрэх вэ?

- Хамгийн өвчлөл өндөртэй гэж үздэг риновирус бол цочмог халдварт өвчин. Энэ вирусын халдвар нь агаар дусал, ахуйн хавьтлын замраар дамжин халддаг. Халдварын эх уурхай нь мэдээж өвчтэй хүнээс халдана. Өвчний эхний шинж тэмдэг эхлэхээс өмнөх хоногт халдвар авсан хүн бусдад халдвар тараах чадвартай болдог. Өвчний 2-3 дахь хоногт хамрын шингэнд вирусын хэмжээ хамгийн их ялгарч, халдвар тараах эсрдэл өндөр болдог. Өөрөөр хэлбэл, халдвар хамрын хөндийн салст бүрхүүлээр нэвтрэн орж, хамрын салст бүрхүүл, хоолойн залгиур хэсэгт эпител эс дотор вирус үрждэг.  Энэ вирус 33-35 хэмд, хамар хоолой залгиурын хэсэгт идэвхтэй үрждэг.  Энэ үед хүний биед ямар шинж тэмдэг үзүүлэх вэ гэхээр хамрын салст бүрхүүл хавагнаж, хөөх, цусны судас өргөсөх, хамрын нус гоожих, шингэн ихээр ялгарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

-Өвчлөлийн явц хэд хоног үргэлжилдэг бол?

-Энэ амьсгалын замын халдварт өвчинд бүх насны хүмүүс өртөнө. Халдварт өртсөний дараа хэв шинж өвөрмөц, сул дархлаа хоёр жил орчим хугацаанд тогтдог. Гэхдээ улирлын томуугийн өвчлөл буюу үүн дотроо риновирусын 110 гаруй төрлийн серотип байдаг учраас хүн жилд риновируст халдвараар хэд хэдэн удаа өвчлөх магадлалтай байдаг. Энэ вирусын халдвар нь жилийн турш бүртгэгдэж, өвөл хаврын туршид өвчлөмтгий байдаг. Илрэх шинж тэмдгийн хувьд, яг л томуу томуу төст өвчинтэй адил бие жихүүцэх, ханиаж халуурах, нус ялгарах, хамрын шингэн халдвар авсны дараа шар ногоон өнгөтэй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн хамрын ханиаднаас гадна хоолой хуурайшиж загатнах, өвдөх шинж илэрнэ.  Ихэнх өвчтөнд биеийн хэм хэвийн хэмжээнд байна, хүндэрсэн тохиолдолд 38 хэм хүртэл халуурахаас эхлээд зарим хүндрэлүүдийг өгч болно. Халдвар дунджаар  7-10 хоног хөнгөн явагдаж, хамрын ханиад шиг 14 хоног үргэлжилдэг. 

-Хэрэв өвчилсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Амны хаалт зүүх, цаг агаартаа тохируулан дулаан хувцаслах, хөнгөн явцтай өвчлөлийн үед хамрын дусаалга хэрэглэх, давс, содны уусмараар ам хамраа зайлах хэрэгтэй. Риновируст халдварын үед эмнэлэгт хэвтэх шаардлагаггүй байдаг. Харин энэ үедээ  шим тэжээлтэй хоол идэх, гэрийн дэглэм сахих, шингэн их уух зэрэг ханиад томуугийн үед авдаг арга хэмжээнүүдийг авч болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.16 ПҮРЭВ № 180 (6405)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619890
3 эможи

Зочин
2020-09-17 14:57
keyboard_arrow_up