“Ханиад, шуухинааны үед антибиотик болон хүчтэй эм хэрэглэхгүй,  хүүхдээ сайн амраах хэрэгтэй“ “Ханиад, шуухинааны үед антибиотик болон хүчтэй эм хэрэглэхгүй, хүүхдээ сайн амраах хэрэгтэй“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Ханиад, шуухинааны үед антибиотик болон хүчтэй эм хэрэглэхгүй, хүүхдээ сайн амраах хэрэгтэй“

2020 оны 9 сарын 16

Arslan.mn

Намрын хүйтэн сэрүүний улиралтай зэрэгцээд 9, 10 дугаар сард риновирусээр үүсгэгддэг ханиад, шуухинаа их болдог. Иргэд  ханиад, шуухинаа болон томуу хоёрыг хоорондоо ялгаатай гэдгийг тэр бүр сайн мэддэггүй. Тиймээс Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл энэ талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ханиад, шуухинаа нь гол төлөв риновирусээр үүсгэгдээд өвчтөний хамар залгиур, хамрын хөндий хоёрыг ихэвчлэн үрэвслийн шинж тэмдэг үүсгэдэг. Харин томуу нь 200-аад төрлийн үүсгэгчтэй. Тухайлбал, 10-р сарын 15-наас хойш томуугийн шинж тэмдгүүд гарч эхэлдэг. Тодруулбал,  11 сарын 15-наас хойш улирлын томуу эргэлтэд ордог бол  ханиадны хувьд  3-р сарын 11 хүртэл үргэлжилдэг.

Одоо бидний авч байгаа хэрэгжүүлэх арга хэмжээ бол ханиад буюу Монголчуудын хэлж заншсанаар ханиад, шуухинаа гэж хэлдэг энэ талаар их анхаарах хэрэгтэй. Энэ нь эмнэлзүйн хувьд хамар залгиураар үрэвсэл үүсгэдэг.

Үүнийг клиникийн шинж тэмдгээр авч үзвэл:

  • Хамар шуухитнана
  • Хамар битүүрнэ
  • Нүдний нулимс гоождог
  • Хамар залгиур хөндүүрлэдэг ялангуяа хоолой хөндүүрлэдэг зэрэг хүчин зүйл их гардаг учир урьдчилан сэргийлэх аргаар томуугаасаа өөр байдаг.

Нэгдүгээрт, Ханиад, шуухинааны үед антибиотик болон хүчтэй эм хэрэглэхгүй,  хүүхдээ гэртээ сайн амраах хэрэгтэй. Мөн улирал солигдож байгаатай холбогдуулан дулаан хувцаслах хэрэгтэй.

Хоёрдугаарт, ямар нэгэн хэмжээгээр ханиад, шуухинаа хүрсэн бол гэрээсээ гарахгүй,  олон нийтийн газраар явахгүй байх шаардлагатай. Гарах тохиолдолд зайлшгүй амны хаалт зүүнэ.

Гуравдугаарт, дархлаа сэргээх нь маш чухал. Учир нь нь ханиад маань хамрын хөндийд байгаа учраас

  • Өдөрт 2-3 удаа содтой уусмалаар 10-15 минут хамар хоолойгоо утах,
  • Утлагын дараа мөн адил өдөрт 2-3 удаа содтой уусмалаар 10-15 минут хамар, хоолойгоо зайлах
  • Чацаргана, лимонтой шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар халуун бүлээнээр уух шаардлагатай
  • Бага насны хүүхдүүд үүд цэгэн иллэг хийж өгөх /Энэ талаар ЭМЯ-наас видео зөвлөмж, зөвлөгөөнүүдийг гаргасан тэдгээрийн үзэж хэрэгжүүлэх/
  • Ханиаж найтаахдаа гарын шууг болон гараараа дарж болохгүй. Харин алчуур болон сальфетка ашиглан ханиаж найтаан бусдад халдварлахаас сэргийлэх хэрэгтэй.
  • Хоолны хувьд шим тэжээллэг сайтай витамин мөн сонгино сармистай шөл голдуу хэрэглэх шаардлагатай.
  • Гараа сайн савандаж угаах. Энэ нь амьсгалын замын өвчлөлөөс 70-80% сэргийлж чадна.
  • Сайтар унтаж амрах. Бага насны хүүхэд орой  бүр 21 цагт, насанд хүрсэн хүн 22 цаг гэхэд унтаж амарч эхэлсэн байх  шаардлагатай. Ингэж унтаж амарч чадаж байвал дархлаагаа сайн дэмжиж,  биеийн эсэргүүцлийг сайжруулдаг.
  • Дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдүүдэд цэгэн иллэг, масс аж хийх хэрэгтэй" гэсэн юм.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
619874
9 эможи

Зочин
2020-09-16 14:05
keyboard_arrow_up