Д.Нямхүү: Нийт 940 хүнд шинжилгээ хийхэд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ Д.Нямхүү: Нийт 940 хүнд шинжилгээ хийхэд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нямхүү: Нийт 940 хүнд шинжилгээ хийхэд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

2020 оны 9 сарын 16

Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яам, УОК-ын Шуурхай штабаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ХӨСҮТ -ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.

Сүүлийн хоёр хоногт коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсээс гурав нь эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжсэн.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын коронавирусийн 311 тохиолдол батлагдсан. Үүнээс 301 нь буюу нийт тохиолдлын 96.8 хувь нь эдгэрчээ.

Эдгэрсэн хүмүүсээс 10 хүн нь сувилалд, гэрийн ажиглалтад 14 хүн тусгаарлагдаж байгаа бол 277 хүний ажиглалт, хяналтын хугацаа дууссан.

Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээр өвчтөний зургаан хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619868
0 эможи

Зочин
2020-09-16 14:06
keyboard_arrow_up