УНТЭ-ээр ахлуулсан эмч, мэргэжилтний ХАМТАРСАН БАГ  Өмнөговь аймагт ажиллалаа УНТЭ-ээр ахлуулсан эмч, мэргэжилтний ХАМТАРСАН БАГ Өмнөговь аймагт ажиллалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ-ээр ахлуулсан эмч, мэргэжилтний ХАМТАРСАН БАГ Өмнөговь аймагт ажиллалаа

2020 оны 9 сарын 14

Arslan.mn

2019 оноос Улсын нэгдүгээр төв  эмнэлэг хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байранд нь чадавхижуулах, сэлгэн ажиллуулах, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах замаар ард иргэдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилготойгоор “Салбарын хөгжилд хамтдаа” төслийг эхлүүлсэн.  

Тэгвэл уг төслийн хүрээнд УНТЭ-гээр ахлуулсан төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтний хамтарсан баг  энэ сарын 07-12-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа.

Тус хамтарсан багт УНТЭ, ХСҮТ, ХӨСҮТ, ГССҮТ-ийн 14 эмч, мэргэжилтнүүд   багтсан бөгөөд  Өмнөговь аймгийн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон Ханбогд сумын эрүүл мэндийн төвд ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүллээ.

Төсөл хэрэгжих үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий УИХ гишүүн Н.Наранбаатар болон аймгийн удирдлагууд, аймгийн эрүүл мэндийн газрын дарга болон Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн дарга нартай хамтарсан уулзалтыг хийлээ.

Arslan.mn

Уулзалтын үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хөгжилд туслалцаа үзүүлэх, эмч эмнэлгийн ажилчдыг харилцан туршлага солилцох хөтөлбөрт хамруулах, хилийн заагт оршдог, хүн ам ихтэй Ханбогд сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, эмнэлгийг сум дундын ЖИШИГ ЭМНЭЛЭГ болгох  санал тавьлаа. Энэ асуудлыг УИХ гишүүн Н.Наранбаатар болон аймгийн удирдлагууд нааштайгаар хүлээн авч хамтран ажиллахаар боллоо. 

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгооны төв нь ачаалал ихтэй ажилладаг тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд  тэр болгон үзлэгт хамрагдаж чаддаггүй бөгөөд энэ удаагийн Хамтарсан баг  тус төвийн 200 гаруй  эмч, эмнэлгийн ажилтнуудыг урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулжээ.  

Тус үйл ажиллагааг “Жавхлант говь инвестмэнт” ХХК, “Говийн эрин сан” нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619818
0 эможи

Зочин
2020-09-14 17:26
keyboard_arrow_up