ГССҮТ Монголд АНХ УДАА дурангийн аргаар мөгөөрс шилжүүлэн суулгах МЭС ЗАСЛЫГ амжилттай нэвтрүүллээ ГССҮТ Монголд АНХ УДАА дурангийн аргаар мөгөөрс шилжүүлэн суулгах МЭС ЗАСЛЫГ амжилттай нэвтрүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ Монголд АНХ УДАА дурангийн аргаар мөгөөрс шилжүүлэн суулгах МЭС ЗАСЛЫГ амжилттай нэвтрүүллээ

2020 оны 9 сарын 10

Arslan.mn

ГССҮТөв МОНГОЛ улсад АНХ УДАА өвдөгний үений мөгөөрсөн эдийн гэмтлийн үед дурангийн аргаар мөгөөрс шилжүүлэн суулгах МЭС ЗАСЛЫГ амжилттай нэвтрүүллээ.

Тус мэс заслын багыг  ХГСТ-3 их эмч Д.Энхтүвшин ахалсан бөгөөд багт ЭЭМТ их эмч Ч.Энхтүвшин, ХАЯТТ их эмч Б.Ёндонжунай, ГССҮТөвийн резидент эмч Б.Оргил, НМЗТ сувилагч Б.Жавзандулам, ЭЭМТ сувилагч Д.Оюунчимэг  нар багтжээ. 

Arslan.mnМанай улсад жижиг хэмжээтэй өвдөгний үений мөгөөрсний гэмтлийн үед зохиомлоор бичил хугарал үүсгэх, PRP болон үүдэл эсийн эмчилгээг ашиглаж байна. Харин энэ мэс заслын аргыг нэвтрүүлснээр мөгөөрсний гэмтлийг богино хугацаанд илүү үр дүнтэй эмчлэх боломжийг бий болгосон.  Мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал нь зовиур шаналгааг богино хугацаанд багасгах, том хэмжээний мөгөөрсөн эдийн дутмагшлыг нөхөх, үйл ажиллагааг эрт үед сэргээх, мөгөөрсөн эдийн дутмагшлаас үүсэх хүндрэлээс сэргийлэх, үүнээс улбаатай өвдөгний үений эргэшгүй өөрчлөлт болон үе солих мэс заслын тоог бууруулах ач холбогдолтой.

Одоогоор манай улсад судалгаа хараахан хийгдэж амжаагүй байгаа бөгөөд олон улсад хэвлэгдсэн судалгаанаас харахад богино (1-2 жил) болон урт хугацааны (5-10 жил) үр дүн 72-95%-д нь сайн байна. Сүүлийн жилүүдэд анагаах ухааны салбарт эдийг өөрийн эдээр нөхөх, үүдэл эсийн эмчилгээ зэрэг аргуудыг түлхүү судалж эмчилгээнд нэвтрүүлж байгаагаас мэс заслын үр дүнгүүд илүү сайжирч байна.

Мэс засал хийгдэх шалгуур үзүүлэлт:

  • Гэмтлийн шалтгаантай
  • Мөгөөрсөн эдийн дутмагшил 5 см хүртэл
  • 50-с доош настай
  • Донор талбай хангалттай байх

Arslan.mn

Өвдөгний үений мөгөөрсний гэмтэл нь гэмтлийн болон гэмтлийн бус /дегенератив/ гэсэн ерөнхий 2 шалтгаанаар үүсдэг байна. Гэмтлийн бус гаралтай буюу дегенератив өөрчлөлт нь удаан хугацааны туршид элэгдлийн улмаас бий болдог. Харин гэмтлийн шалтгаанаар буюу өвдөгний үеэр хөшигдөх, өндрөөс унах, хүчтэй гишгих гэх мэт механик хүчин зүйлийн нөлөөллөөр цочмог явцтай үүсдэг. Дээрх шалтгаануудын улмаас өвдөгний үений мөгөөрсөн гадаргуу гэмтдэг бөгөөд шинж тэмдэг нь шууд илрэх эсвэл хожуу илэрч болдог. Өвдөлт, үений хөшингө байдал үүсэх, тогтворгүй болох, үе гацах гэх мэт шинж тэмдэг илэрч болдог.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619749
2 эможи

sara
2020-09-12 04:33
mgl emch nar tsaanaasaa baigaliaas zayasan medremjtei.daanch tsalin n uneheer baga,ajiliin achaalal ih.emch nartaa hundetgeltei handaj bmaar.ovdohoor gandangiin turgen bish emnelegiin turgen duuddag.covid-19 bidend shashin shutleg emch emnelegiin hol zoruu yalgaag yaruu todoor haruulsan.bayan bayan company nar emneleg emch nartaa tuslamj uzuuldeg boloh heregtei.
Зочин
2020-09-11 15:29
Ariunjargal
2020-09-10 14:07
Mash in bayrllaa altan gartaa emch nartaa amjiltiin deediig husen erooe
Зочин
2020-09-10 13:17
keyboard_arrow_up