УГТЭ эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд зориулсан ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨГ тохижууллаа УГТЭ эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд зориулсан ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨГ тохижууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд зориулсан ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨГ тохижууллаа

2020 оны 9 сарын 10

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулсан 91.96 ам.метр  талбай бүхий 3, 4 дүгээр хүлээлгийн өрөөг шинээр засварлан тохижуулж ашиглалтад орууллаа. Эрүүл мэндийг дэмжигч байгууллага “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн дэмжлэг болн эмнэлгийнхээ дотоод нөөц бололцоогоор энэхүү тохижилтыг хийж гүйцэтгэжээ. 

Хүлээлгийн өрөөнд ар гэрийнхэнд зориулсан эд зүйлсээ хадгалах шүүгээ, номын тавиур, буйдан сандал, ширээ, эмчлүүлэгчдийн биеийн байдлыг цаг тухай бүрт мэдээлэх дэлгэц, самбар, камержуулалт, суурин утас болон ариун цэврийн өрөө, тээш хадгалах хэсэг зэргийг гаргасан байна. 

Arslan.mn

Тус эмнэлгийн хувьд иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулан 2017 онд нэгдүгээр давхрын 16 ам.метр талбайд мэс заслын болон эрчимт эмчилгээний тасгийн эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөг өргөжүүлэн тохижуулж, 2019 онд хоёрдугаар давхрын 12 ам.метр талбайд эрчимт эмчилгээний тасгаар үйлчлүүлэгчдийн ар гэрийхэнд зориулсан хүлээлгийн өрөөнүүдийг эмнэлгийн дотоод нөөц бололцоогоор болон “Барилгачин Залуучуудын Холбоо” ТББ-тай хамтран тохижуулан тасралтгүй ажиллуулж байна.

Тус эмнэлгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хүлээлгийн дөрвөн өрөө ажиллаж байгаа эмчлүүлэгчид болон ар гэрийнхэн нь эмнэлгийн нийтийн эзэмшлийн зориулалтын бус хэсгүүдэд олноор цугларч, эмнэлгийн эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байх нөхцөл бүрджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619738
2 эможи

Зочин
2020-09-10 09:00
keyboard_arrow_up