А.АМБАСЭЛМАА: Дахин хоёр хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол 306 боллоо А.АМБАСЭЛМАА: Дахин хоёр хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол 306 боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.АМБАСЭЛМАА: Дахин хоёр хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдол 306 боллоо

2020 оны 9 сарын 02

Arslan.mn

ХӨСҮТ-ээс есдүгээр сарын 1-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны есдүгээр сарын 1-ний өдөр 484 хүний сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 59 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй. 482 хүнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр нэг хүн эдгэрч эмнэлгээс дараагийн сувилалд шилжлээ.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 306 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс эдгэрсэн 296, сувиллын ажиглалтад 21, гэрийн ажиглалтад 46, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 229 хүн байна.

ХӨСҮТ 10 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн" гэсэн мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
619601
2 эможи

Сарандулам
2020-09-03 07:16
Халдвар авсан иргэд гаднаас орж ирээд байх юм. Уг нь халдвартай хүн тухайн орондоо эмчлүүлнэ гээд байгаагүй бил үү. Тэгээд ч Халдварын шинжилгээ өгсөн хүнийг онгоцонд суулгана гээд байсан чинь ирсэн онгоц болгоноос халдвартай хүн илэрлээ гэх
Зочин
2020-09-02 13:49
keyboard_arrow_up