COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

КОВИД-19 халдварын үед эх, нярайд үзүүлэх эрүүл мэндийн ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ сайжруулна

2020 оны 8 сарын 27

Arslan.mn

“Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний III зөвлөгөөн өчигдөр эхэллээ.

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, НҮБ-ын ХАС-гийн тэргүүн Каори Ишикава, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар 21 аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга, БОЭТ, АНЭ-ийн удирдлагууд, төрөх тасгийн эрхлэгч, нийслэлийн 9 дүүргийн Эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, АШУҮИС, ЭХЭМҮТ, НӨАГ, НХАГ, НААГ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн, холбогдох албаны хүмүүст хандан үг хэллээ.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр Коронавируст халдварын үед эх, хүүхдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, дэлхийн чиг хандлага, эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлогын асуудлыг авч хэлэлцэв.

Монгол Улс 2015 онд эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 26 хүртэл бууруулж, чадсанаар эхийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтот хүрсэн дэлхийн 9 орны нэг болсон билээ.

Arslan.mn

Мөн Монгол Улс дэлхийн Тогтвортой хөгжлийг хангах тунхаглалд нэгдэж, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан түүнийг хэрэгжилтийг хангахаар хэд хэдэн бодлогын баримт бичиг боловсруулан, батлуулж, мөрдөж ажилласан. Үүний үр дүнд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын нэгдүгээр үе шат болох 2016-2020 оны шалгуур үзүүлэлтэд эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 25 болгох зорилтыг хангаж чадсан.
Тогтвортой хөгжлийн зорилтын гол уриа нь “Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй” гэсэн зарчимд тулгуурладаг бөгөөд “Хүн төвтэй хөгжил”-д хөл нийлэн алхаж байгаа нялхас, хүүхэд, өсвөр үе, идэр нас, нөхөн үржихүйн насны болон настангуудыг бүгдийг хамруулан сайн сайхан амьдруулах гэсэн зарчимтай юм.

Иймд халдварт болон халдварт бус өвчлөлийн үед эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр эмч, эмнэлгийн ажилчдын аргазүй, туршлагыг нь нэмэгдүүлэх, орчин нөхцөлд нь тохируулан, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, ажиллуулахад “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний III зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа юм.

НҮБ-ын ХАС-гийн тэргүүн Каори Ишикава хэлэхдээ: Монгол Улс дотооддоо Ковид-19 халдварыг алдаагүй нь дэлхий дахинд үлгэр дууриал үзүүлж байгааг онцлон хэлмээр байна. Энэ нь Монгол Улсын төрийн байгууллагуудын уялдаа холбоотой ажиллаж байгааг харуулж байна. Ковид-19 урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцож байгаа бүх хүмүүстээ болон эмнэлгийн салбарынханд талархаж байна.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619468
0 эможи

Зочин
2020-08-27 11:19
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up