COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хоёр хүний шинжилгээнээс COVID-19 илэрч, батлагдсан тохиолдол 300 боллоо

2020 оны 8 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.08.26) мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА "Нийт 490 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ. Нийт хийсэн шинжилгээнд

  • наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүн,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч,
  • Гадны улс оронд явах хүсэлт гаргасан 12 хүн,
  • сувиллын ажиглалтад байга 3 хүн,
  • наймдугаар сарын 6-нд Дели-Улаанбаатар чиглэлээр ирсэн 187 хүний давтан,
  • тусгаарлан ажиглах байранд байгаа 36 хүний давтан, тандалтын таван хүний анхны сорьц багтаж байна.

Монгол улсад нийт зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 300 болсноос эдгэрсэн 289 байна.

Эдгэрсэн хүмүүсийн 31 нь сувилалд, 35 нь гэрийн ажиглалтад, 223 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д 11 хүн эмчлэгдэж байгаагаас 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 30 хүн тандалтад байна. 

2020 оны нэгдүгээр сараас хойш 20128 хүнд давхардсан тоогоор 50 мянга гаруй шинжилгээг хийж тандалт явуулсан." гэлээ.

 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619445
2 эможи

Зочин
2020-08-26 14:15
Зочин
2020-08-26 12:53
keyboard_arrow_up