COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

2020 оны 8 сарын 16

Arslan.mn

Улсын хэмжээнд наймдугаар сарын 15-нд хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 627 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийлээ. Бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, 

  • Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүний хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 14-нд Сөүлээс ирсэн 265 хүний шинжилгээ
  • Цэргийн Төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа 25 хүний давтан
  • Дорноговь аймгийн Хангимандал боомтоор орж ирсэн 18 жолоочоос авсан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор ирсэн 23 
  • Сувиллын ажиглалтад байгаа 32
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ тус тус хийгдсэн. Ингэхэд коронавирусийн халдвар илрээгүй. 

Коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гаран дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Эдгэрсэн хүмүүс нь 34, 33, 29, 35 настай энхийг сахиулагчид бөгөөд долдугаар сарын 14-нд эх орондоо ирсэн юм.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 298 байгаагаас эдгэрсэн нь 276 байна. Мөн сувиллын ажиглалтад 48, гэрийн ажиглалтад 21, ажиглалт тандалтын хугацаа дууссан 207 хүн байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 22 хүн эмчлэгдэж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619224
10 эможи

Зочин
2020-08-16 22:34
Зочин
2020-08-16 12:42
keyboard_arrow_up