COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ

2020 оны 8 сарын 15

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 14-нд нийт 625 хүнд шинжилгээ хийснээс 624 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Нэг хүнд буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Энэ хүн нь 45 настай, эрэгтэй ба ОХУ-ын иргэн" гэв.

 ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Европын орнуудад коронавирусийн халдвар нэмэгдэж байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 67 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ба нэг хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
619211
4 эможи

Зочин
2020-08-16 22:35
Зочин
2020-08-15 11:31
keyboard_arrow_up