COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ: КОВИД-19-ын эсрэг вакцин бэлэн болоход дэмжлэг авах орнуудын тоонд Монгол улс багтсан

2020 оны 8 сарын 16

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордицаг хүлээн авч уулзаж КОВИД-19 халдварын дэлхий дахины нөхцөл болон вакцин хөгжүүлэлтийн явц байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Др. Сергей шинэ өвчний эсрэг вакцин гаргах үйл явц олон жилийг зарцуулдаг нарийн төвөгтэй ажил хэдий ч шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцины хувьд маш богино хугацаанд гаргаж авахаар дэлхийн олон улс орнууд шургуу ажиллаж, урьдчилсан байдлаар нааштай үр дүн гарч байна гэв. Тэрбээр вакцины талаар ДЭМБ-аас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээс Эрүүл мэндийн сайдад танилцууллаа.

Тэрээр танилцуулгадаа “наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дэлхийн улс орнуудад нийт 160 гаруй вакциныг хөгжүүлж байгаагаас 28-д нь эмнэл зүйн шатны судалгаа хийгдэж байгаа бол 139 нэрийн вакцин эмнэл зүйн өмнөх шатны судалгааны үедээ байгаа юм байна. Эмнэл зүйн шатны судалгаа хийгдэж байгаа вакцинуудаас 6 нь сүүлчийн шатны буюу 3-р шатны туршилт судалгаагаа хийж байгаа бөгөөд үүнд Их Британийн Оксфордын их сургууль, АстраЗенека компанийн хамтран гаргаж буй вакцин, БНХАУ-ын биотехнологийн компаниудын 3 вакцин, АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захиалгаар Модерна компанийн хөгжүүлж байгаа вакцин, тэрчлэн АНУ болон ХБНГУ-ын хамтарсан вакцин хамрагдаж байгаа бол эдгээрээс гадна АНУ, БНХАУ, Австрали, Канад, Энэтхэг, Их Британи, ХБНГУ, Япон, ОХУ, БНСУ зэрэг улсуудын хөгжүүлж буй 20 гаруй нэрийн вакцины хувьд эмнэлзүйн 1 болон 2 дахь шатны туршилт судалгаа хийгдэж байна” гэв.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 11-ний өдөр ОХУ шинэ коронавирусын халдварын эсрэг анхны вакциныг гаргаж авснаа бүртгэлжүүлсэн талаар олон улсад мэдээлсэн талаар ДЭМБ-ын байр суурийг тодруулж асуухад Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица ДЭМБ-д байгаа мэдээллээр ОХУ-ын  Гамалеин нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэнгийн вакцин нь эмнэлзүйн туршилтаа зургадугаар сард эхлүүлж, 1 болон 2 дахь шатны туршилтаа хийсэн байна. Уг вакцины хувьд цаашид ОХУ түүнчлэн Ойрх Дорнод болон Латин Америкийн зарим улсуудад үргэлжлүүлэн турших тухай мэдээллийг уг вакцины талаарх Оросын эх сурвалжаас авсан гэдгээ мөн танилцууллаа.

Эмнэл зүйн 3 дахь шатны туршилт судалгаа дуусаж хүний биед дархлаа тогтоох чадвар болон аюулгүй байдлыг бүрэн хангасан гэдгийг тогтоох хүртэл олон шат дамжлагатай шалгуураар ордог гэдгийг Др. Сергей яриандаа онцлов. ДЭМБ-ын хувьд вакцинд зөвшөөрөл олгох үйл явц маш нарийн бөгөөд туршилт судалгаа хэрхэн хийгдсэн талаарх дэлгэрэнгүй протоколуудыг хянаж нягталсны үндсэн дээр чанар, аюулгүй байдлын урьдчилсан гэрчилгээг олгож, мөн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасны дараа ч тогтмол хянаж байдаг гэв.

Arslan.mn

ДЭМБ-аас КОВИД-19 халдварын эсрэг аюулгүй, үр дүнтэй эм, вакцин, оношлуур зэрэг эрүүл мэндийн шинэ технологиудын туршилт судалгааг хөхүүлэн дэмжиж, цаашид дэлхийн улс орнуудад тэгш хүртээмжтэй байлгах тусгай механизмуудыг бий болгож ажиллаж байгаагийн нэг нь Вакцин дархлаажуулалтын глобал альянс буюу GAVI байгууллагатай хамтран вакцин бүтээх ажлыг урагшлуулж, вакцин бэлэн болоход дэлхий нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор COVAX Facility гэж нэрлэгдэх механизмыг бий болгосон юм.

Монгол Улсын хувьд уг механизмд нэгдэн орох хүсэл сонирхлоо илэрхийлсэн бөгөөд COVAX Facility-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас эхний ээлжинд тус механизмын хүрээнд дэмжлэг авах улсуудын жагсаалтыг баталсан бөгөөд үүнд манай улс багтаж байгаа юм. Уг механизмын хүрээнд ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээ бүхий вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан авч эхний ээлжинд эрсдэлт бүлгийн хүн амыг вакцинжуулах, үүнтэй зэрэгцэн вакцин бүтээж байгаа улс орнуудтай хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд вакцин авах талаар яриа хэлэлцээг идэвхтэй хийж байгаа талаараа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцууллаа. Тэрбээр Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу зөвхөн чанар, аюулгүй байдлын гэрчилгээ бүхий албан ёсны зөвшөөрөлтэй дархлаажуулах бэлдмэлийг хүн амд хэрэглэхээр заасан байдгийг онцлов.

Уулзалтын төгсгөлд дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг тэмцэхэд мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэгийг үзүүлж ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордицад талархал илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
619206
5 эможи

Зочин
2020-08-16 22:34
GAVI Global Alliance-г Bill Gates үүсгэн байгуулсан
2020-08-16 18:48
GAVI Global Alliance-г 1994 онд Bill Gates үүсгэн байгуулсан, Одоо ч санхүүжүүлдэг. GAVI-н гаргасан вакцин нь дотроо наночип (Nanоchip)-тэй байх магадлал өндөртэй. Вакцинтай хамт хийж арьсан доор суудаг наночип-г өнгөрсөн жил MIT-н судлаачид гаргасан, энэ судалгааг Bill Gates санхүүжүүлсэн.
Зочин
2020-08-15 11:32
Зочин
2020-08-14 17:12
Т.Мөнхсайхан
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up