COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хятадад импортын тахианы мах, сам хорхойноос CoVid19 илэрчээ

2020 оны 8 сарын 14

Arslan.mn

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 20 сая 718 мянган хүн өвчилж,  752 мянган хүн эндсэн байна. Харин 13 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Гурав хоногийн дотор нэг сая хүн коронавирусийн халдвар авч байна.

Дэлхийд 24 цагийн дотор 276 мянган хүн халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн.

Энэтхэгт 64 мянга, АНУ-д  60 мянга, Бразилд 56  мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна.

ДЭМБ-аас коронавирусийн халдварын тархалтыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцолсон. Гараа савантай усаар угаах нөхцөлийг бүрдүүлсний дараа сургууль цэцэрлэгийг нээх хэрэгтэйг сануулсан.

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5000 гаруй хүн шинээр халдвар авч, 124 хүн энджээ. 

БНХАУ-д 99 тохиолдол шинээр бүртгэгдсэний 22 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.

Халдварын тохиолдлын 30 гаруй хувь нь шинж тэмдэггүй байна. Тиймээс хэн нь ч халдвартай байж болох учраас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг уриалсан.

Таван нас хүртэлх хүүхдийн хамрын салстад насанд хүрсэн хүнийхээс 5-100 дахин их вирус хадгалагдаж байна. Мөн 14 нас хүртэлх насны хүүхдүүд насанд хүрсэн хүмүүсийнхээс хоёр дахин их вирус тээдэг байна. Тиймээс хүүхэд залуус хүн амд, эрсдэлт бүлгийнхэнд халдвар тараах эрсдэл өндөр гэж үзжээ.

Хятадад импортын тахианы мах, сам хорхойноос коронавирус илэрсэн байна." гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
619201
7 эможи

Зочин
2020-08-14 15:21
Зочин
2020-08-14 14:32
keyboard_arrow_up