COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр хэмээн нэр хайрлажээ

админ
2020 оны 8 сарын 13

Arslan.mn

Онгоцонд анх удаа ихэр хүүхэд мэндэлсэн тохиолдол болсон гэв

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх замдаа жирэмсэн эх амаржиж, онгоцонд ихэр охин төрүүлсэн билээ.  Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд тэдний тусгаарлалтын хугацаа дууссанаар өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байна. 

Онгоцонд мэндэлсэн охидод МИАТ ТӨХК-аас тус компанийн онгоцоор үнэ төлбөргүй нисэх эрх өгч байгаа юм.

Arslan.mn

Тус нислэгийн Агаарын хөлгийн дарга "Монголд онгоцонд хүүхэд төрсөн анхны тохиолдол нь 1960-аад онд тохиосон. Энэ үед АН-24 агаарын хөлөгт хүүхэд мэндэлсэн байдаг.

Ихэр охид мэндэлсэн нь онгоцонд хүүхэд төрсөн хоёр дахь тохиолдол болж байгаа.

Долдугаар сарын 9-нд Истанбулаас дүүрэн зорчигчтой хөөрч, өндрөө авч дууссаны дараа ахлах үйлчлэгч н.Алтанхуяг, н.Цэрэнханд нар ирж, жирэмсэн эх өвдөж эхэлснийг хэлсэн.  Буцаад буухад бидний буултын жин хүнд, буулаа гэхэд олон цаг хүлээх байсан учраас нислэгийг үргэлжлүүлэх шийдвэрийг нисэх баг гаргасан. Үүнээс цаг гаруйгийн дараа ОХУ-ын Сочи хотын дээгүүр өнгөрч байхад анхны охин мэндэлсэн, арваад минутын дараа удаах охин мэндэлсэн.  Агаарын хөлөгт хоёр эх баригч, эмч гээд олон хүн явж байж таарч, бүгд их тусалсан. Тэд байгаагүй бол тун эрсдэлтэй байлаа. 

Агаарын хөлөгт хамт зорчиж, бидэнд гүн туслалцаа үзүүлж, хоёр нярайг маань эрүүл энх төрөхөд нь эх барьж авсан эмч нартаа гүн талархлаа илэрхийлье" гэлээ

Arslan.mn

Ихэр охины ээж "Онгоцод орохоос хоёр өдрийн өмнөөс бие жаахан чилээрхсэн. Есдүгээр сард төрөх байсан ч охид маань долоон сар хүрээд төрлөө. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буураад, дахин нэмэгддэг юм байна. Одоогоор хэвийн жиндээ хүрч байгаа. 

Бие тамирдуу байсан учраас онгоц хөөрсний дараагаар төрлөө. Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр хэмээх нэр хайрласан" гэв. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
27
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
619129
37 эможи

Нууц
2020-08-13 15:55
Баяр х
Баатарсүрэн Цэрмаа
2020-08-13 12:02
Монголийн маань үрс маш олон болтугай хурай хурай хурай
Зочин
2020-08-13 12:00
Ёстой хайр юмаа.Билэг дэмбэрэлтэй юм бэ!
Зочин
2020-08-13 11:00
keyboard_arrow_up