COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ-д КОВИД-19-ийн сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг 126-аар нэмэгдүүлнэ

2020 оны 8 сарын 13

Arslan.mn

Дэлхий нийтийг цочроож байгаа КОВИД-19 халдварт өвчлөлийн 2 дахь давлагаа эхлэх магадлал өндөр байгаа энэ үед Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа холбогдох албаны хүмүүсийн хамт ХӨСҮТ-д ажиллалаа.  

Энэхүү ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн барилгын засварын ажлыг хурдасгах, КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах орны тоог нэмэгдүүлэх, шинээр нэмэгдэж буй тусгаарлах өрөө бүрт ариун цэврийн өрөө гаргах, агааржуулалтын системийг бүрэн ажиллуулах болон эмнэлгийн ажилтан, албан хаагчдын сахилга хариуцлагыг чангатгах талаар үүрэг, чиглэл өглөө.  

ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн засвар дууссанаар КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө 60-аар нэмэгдэнэ. Түүнчлэн тус төвийн лабораториудыг шинэ барилгад төвлөрүүлснээр тусгаарлах өрөө 66-аар нэмэгдэнэ.

Иймд ХӨСҮТ-ийн лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэхийн тулд шаардлагатай нэмэлт хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд тусгуулснаар ирэх аравдугаар сард тус барилга ашиглалтад орох юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619122
0 эможи

Зочин
2020-08-13 10:14
keyboard_arrow_up