COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

BИДЕО: Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ЗӨВЛӨМЖ

2020 оны 8 сарын 11

Arslan.mn

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас зөвлөгөө өгч буй.

Энэ удаа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа томуу, томуу төст өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улсад аравдугаар сараас тавдугаар сар хүртэл улирлын томуугийн идэвхжлийн үе үргэлжилдэг.  

Томуугийн вирус гэдэгт томуугийн H1N1, томуугийн А хүрээний Н3N2 болон томуугийн В зэрэг вирусийг хэлнэ. Харин эдгээр вирусүүд арваннэгдүгээр сарын дунд үеэс эрчимтэй идэвхжиж эхэлнэ. Үүнээс өмнө амьсгалын замын цочмог хүнд халдвар үүсгэгч томуу, томуу төст өвчнийг үүсгэгч вирусүүд хүн амын дунд өргөн тархаж, эмнэлгийн орны ачааллыг нэмэгдүүлж, хүндрэл үүсгэдэг.

Томуугийн улирал ойртохын зэрэгцээ хичээл, сургууль орох дөхөж байгаа тул эцэг, эхчүүд одооноос хүүхдийнхээ дархлааг сэргээж, чийрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

Мөн энэ жил коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд анги танхимд амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах учир одооноос хүүхдээ ханиаж, найтаахдаа ам хамраа дарах, амны хаалт зүүх зэрэгт дасгаж, бэлдэх шаардлагатай” гэсэн юм.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619082
0 эможи

keyboard_arrow_up