COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Алтанбулагийн боомтоор татаж авсан иргэдийг Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлав

2020 оны 8 сарын 10

Arslan.mn

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын ШНБ-оор иргэдийг татан авах ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжиллээ.

2020 оны 8-р сарын 09-ний өдрийн 09.30-20.00 цагийн хооронд зохион байгуулсан татан авалтаар нийт 61 иргэн улсын хилээр нэвтэрчээ.

Эдгээрийн 29 нь Монгол Улсын, 32 нь ОХУ-ын иргэд байсан байна. Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлсэн дээрх иргэдийн 54-ийг Дархан-Уул аймагт, долоог нь Орхон аймагт тусгаарлаж, ажиглалтад авахаар автобусаар тээвэрлэсэн байна. Алтанбулаг автозамын ШНБ-оор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу 8-р сарын  7-нд 15 иргэн, 8-нд 27 иргэн, 9-нд 61 иргэн хилээр нэвтэрчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619032
1 эможи

Зочин
2020-08-10 18:52
Зочин
2020-08-10 12:40
keyboard_arrow_up