COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Өчигдөр 261 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарсан

2020 оны 8 сарын 07

Arslan.mn

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 261 хүний шинжилгээг хийлээ. Бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд:

  • Шинэ-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 165,
  • Ажиглах байранд тусгаарлалтад байгаа 52,
  • ХӨСҮТ-д тусгаарлалтад буй 6 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. 
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй нэг хүний шинжилгээ, 
  • Тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний сорьцод коронавирусийн халдвар илрээгүй. 

 Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн тохиолдол 293 байгаагаас эдгэрсэн 260, ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 33 хүн байна. 33 хүний хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, 31 нь хөнгөн байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618992
0 эможи

Зочин
2020-08-07 19:15
Зочин
2020-08-07 12:57
keyboard_arrow_up