COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

441 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр 16 хүн эдгэрлээ

2020 оны 8 сарын 06

Arslan.mn

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 441 хүний шинжилгээг хийлээ. Бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал,

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигч

Тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа  53 хүний давтан шинжилгээ

Сувилалд байгаа 9 хүний давтан шинжилгээ

ХӨСҮТ болон тусгаарлах байранд ажиллаж буй эмч, ажилтан 13 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч

Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ

Сэлэнгэ, Дорноговь аймагт тусгаарлагдсан тус бүр нэг хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ. 

Монгол Улсад коронавирусийн гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 293 тохиолдол батлагдсанаас 260 нь эдгэрлээ. Эмчлүүлж буй 33 хүний 30-ынх нь биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа аж. 

Мөн өнөөдөр Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д тусгаарлажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618967
13 эможи

Зочин
2020-08-06 11:40
keyboard_arrow_up