COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: 611 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

2020 оны 8 сарын 04

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээлэв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 3-ны өдөр дөрвөн лабораторид нийт 611 хүнд шинижлгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд,

  • Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ,
  • Долдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд ажиллаж байгаа 35 эмч, эмнэлгийн ажилчдын шинжилгээ,
  • Сувиллын ажиглалтад байгаа долоон хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн жолооч нарын шинжилгээ,
  • Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нийт дөрвөн хүний шинжилгээ багтаж байна.

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиодол 293 үүнээс эдгэрсэн 230, эмчилгээнд 63 хүн байгаа. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 59 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байна" гэв. Мөн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тусгаарлах байруудтай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын хэмжээнд тусгаарлах байруудыг сувилал, амралтын газар, зочид буудлууд, их, дээд сургуулийн дотуур байрууд, МСҮТ-ийн дотуур байрууд гэсэн эрэмбээр бэлтгэж байгаа бөгөөд энэхүү шатлалаараа нөөцөлсөн. Энэ тал дээр УОК-ын Шуурхай Штабын төлөвлөлтийн баг ажиллаж байгаа. Тухайн багийн бүрэлдэхүүнд цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд багтдаг. Тэд нөөцөд байгаа байруудаа очиж үзээд, бүх зүйлд нь үнэлгээ хийж байгаа. Мөн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг хаана байрлуулах урьдчилсан төлөвлөгөөг УОК-ын Шуурхай штаб дээр гаргадаг юм. Бид бүх тусгаарлах байрны нөөцөө авч үзэхэд 20,000 орчим иргэнийг тусгаарлах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Гэхдээ тухайн зочид буудлуудтай нь гэрээ байгуулах зэргээр яг одоо ашиглалтад ашиглаж байгаа тоог УОК-ын Шуурхай штаб эцэслэж гаргана. УОК-ын Шуурхай штабаас хоолны байх ёстой нормын хэмжээ, зөвлөмжийг гаргаж бүх тусгаарлах байруудад хүргүүлсэн. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад байгууллага хяналтаа тавин ажиллаж байна” гэж мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618886
0 эможи

Зочин
2020-08-04 12:35
keyboard_arrow_up