COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 289 болж байна

2020 оны 7 сарын 28

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд 685 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин нэг хүний сорьцод коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэн өчигдөр Франкфурт- Улаанбаатарын онгоцоор ирсэн.

Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн хүмүүсийн талаар мэдээлэл өгье. 33 настай эрэгтэй, Беларус улсын иргэн 66 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн 20 настай эмэгтэй, мөн нэг ОХУ-ын иргэн эдгэрлээ.

Ингээд батлагдсан тохиолдол 289 болсноос 222 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 67 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618743
1 эможи

Зочин
2020-07-28 12:53
keyboard_arrow_up