COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрсэн гэж буруу ойлгоод байна

2020 оны 7 сарын 27

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илрээгүй, зөвхөн коронавирус илэрсэн.

Нэг залруулга хийхэд эдгэрсэн хүмүүсээс зөвхөн коронавирус илэрсэн болохоос коронавирусийн халдвар илрээгүй. Үүнийг иргэд өвчлөөд эдгэрсэн хүмүүсээс дахин халдвар илэрсэн гэж буруу ойлгоод байна" гэсэн юм.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бид долдугаар сарын 20-нд эдгэрээд эмнэлгээс гарсан 23 хүнээс коронавирус илэрсэн тухай мэдээлсэн. Түүнээс хойш дээрх хүмүүст дахин гурван удаагийн PCR шинжилгээ хийхэд 11 иргэнээс нь коронавирус илрээгүй. Тиймээс дараагийн шат руу буюу гэрийн ажиглалтад шилжүүлсэн.

Мөн өчигдрийн давтан шинжилгээгээр дахин дөрвөн хүнээс вирус илрээгүй. Ингээд дээрх 23 хүнээс одоогоор Энхсаран сувилалд найм нь үлдсэн бөгөөд тэдгээр иргэдийн давтан шинжилгээ ар, араасаа хийгдээд явна.

Тухайн 23 иргэн нь коронавирусийн халдвар аваад ХӨСҮТ-д 14-30 хоног эмчлэгдээд гарсан ч сувилалд ажиглалтын шинжилгээ хийх явцад биеэс нь коронавирус илэрсэн юм. Үүнийг нь халдвар дахин илэрсэн эсвэл шинээр халдвар авчихсан мэтээр иргэд төөрөлдөж болохгүй.

Манай улс эдгэрсэн хүмүүстээ гурван удаа шинжилгээ хийгээд огт коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргаж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618715
6 эможи

Зочин
2020-07-27 16:04
Зочин
2020-07-27 13:47
keyboard_arrow_up