COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

2020 оны 7 сарын 20

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

Эмнэлэгт эмчлэгдээд гарсан иргэд дахиад өвчилсөн тохиолдлууд дэлхийд өндөр байгаа тул эмчлэгдэж гараад үргэлжлүүлэн 14 хоног сувилалд тусгаарлаж байгаа нь халдвар тархахаас сэргийлж байгаа онц чухал дэглэм юм гэж нэмж мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 19-нд нийт 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан долоон хүний давтан шинжилгээ, Ханги Мандалын боомтоор орж ирсэн жолооч нар болон Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч нар, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад сувилалд байгаа 24 хүнд хяналтын шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 74 хүний 64-ийнх нь биеийн байдал хөнгөн, 10 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн. Нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байгаа.

Бид дараагийн чартерын онгоцыг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад хүлээж байна" гэв.

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618609
0 эможи

Зочин
2020-07-22 10:25
Зочин
2020-07-20 11:45
keyboard_arrow_up