COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19 халдварын эдгэрсэн тохиолдол 211 боллоо

2020 оны 7 сарын 17

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр нийт батлагдсан тохиолдол 262 байна. Харин эмчилгээнд 51 хүн байгаа. Биеийн байдлаар үзвэл 50 хүн хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна. Манай улсад ажиглалтаас 130 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 32 хүн шинээр ажиглалтад орсон байна. Ажиглалтад нийт 2994 хүн байгаагаас 1-5 насын 889 хүүхэд, 109 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 320 хүн байна. Харин дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Нийт 13 сая 885 мянган хүн халдвар авч, 591 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 226 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618593
0 эможи

Зочин
2020-07-18 00:10
keyboard_arrow_up