COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн хоёр хүн эдгэрлээ

2020 оны 7 сарын 09

Arslan.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "Долдугаар сарын 8-ны өдөр дөрвөн лабораторид нийт 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12, ажиглах байранд тусгаарлагдсан 548 хүний гурав дахь давтан шинжилгээ, мөн ажиглах байранд байгаа 80 хүний давтан шинжилгээ, ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан дөрөв, Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд болон Дорноговь аймгийн эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээ байгаа юм.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 227 байгаагийн 197 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа 30 хүний биеийн байдлыг үнэлбэл, 27 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна.

Өчигдөр мөн ажиглах байранд байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч төрүүллээ. Хүүтэй болсон. 

Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдоос сорьц цуглуулах ажил үргэлжилж байна. Орой Истанбулын онгоц бууна. Бид бэлтгэлээ ханган ажиллаж байгаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618483
13 эможи

keyboard_arrow_up