COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Бид гаргасан амжилтаа алдахгүйн тулд хөл хориог СУЛРУУЛАХГҮЙ байх хэрэгтэй

2020 оны 6 сарын 30

Arslan.mn

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Covid-19-т халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт тархаж, 10 сая 400 мянган хүн өвчилж, 507 мянган хүн нас бараад байна. АНУ, Англи, БНХАУ-ын судлаачид дэлхийн нийт хүн амын 1.7 тэрбум хүн Covid-19-ийн халдвараар өвчилж, хүндрэх эрсдэлтэй гэж үзсэн. ДЭМБ-ын зөвлөмжөөр амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгах, гэртээ байх, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах нь халдварын эрсдэлийг бууруулна гэж үзэж байгаа.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6719 хүн шинээр өвчилж 53 хүн эндсэн байна. Тувад эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байна. Монгол Улсын хувьд ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт шуурхай утас 119-д 150 дуудлага ирж, зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд таван иргэн холбогдож мөн мэдээлэл авсан. Иргэд амны хаалтаа зүүхгүй байгаа талаар шүүмж ирж байна." гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  "Зургаадугаар сарын 29-нд гурван лабораторид нийт 357 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүнд давтан шинжилгээ хийсэн. Энэ бол Токио-Улаанбаатарын онгоцоорсэн хүмүүс голчлон байгаа. Ажиглах байранд байгаа 66 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй. ХӨСҮТ-т хяналтад байгаа долоон хүний шинжилгээ болон тандалтын зорилгоор авсан зургаан сорьцоос коронавирус илрээгүй.

Томуугийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн сорьцоос санамсаргүй түүврийн аргаар сонгож тогтмол шинжилгээ хийж байгаа.

Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээнд мөн вирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 220, эдгэрсэн 175, эмчилгээнд 45 хүн байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 34 хүн хнөнгөн, 11 хүн хүндэвтэр байна. Дараагийн онгоцуудаар ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангасан.

Бид гаргасан амжилтаа алдахгүйн тулд хөл хориог СУЛРУУЛАХГҮЙ байх хэрэгтэй" гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 11031 иргэнийг тусгаарлан ажиглагдсан. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 25611 сорьцонд шинжилгээ хийсэн.

29 байранд 2174 иргэн тусгаарлагдаж байна. 5 хүртэлх насны хүүхэд 103, жирэмсэн эх 46, хорт хавдартай 23 хүн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 504 иргэн байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх өчигдөр амаржлаа. 3.8 кг жинтэй охин төрлөө. Эх, нярайн бие сайн байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
2
ouch an post
3
confuse an post
2
angry an post
14
618277
45 эможи

Зочин
2020-07-01 20:15
Амжилт нэр хүндээ бодоод эдийн засаг амьдралаа орхино гэвэл тэгэг хэрэг.Хөгжил нь сайн улс орнууд эдийн засгаа бодоод байхад дотооддо халвар гараагүй байхад ингэж дэглээд байхыг иргэд тэсвэрлэхээ болилоо.Одоо нэг арга бодоо.Дээрээсээ дэгээ барихгүй байж иргэдээ дарамтлаад яахав дээ.
Зочин
2020-07-01 09:48
Сарангэрэл сайдаа та үнэхээр л ард түмнээ хайралдаг юм бол гадаадад байгаа нялх үрс ард түмний нэг хэсэг та ч өөрөө үр хүүхэдтэй л байх Өөр илүү арга байсаар байхад яагаад заавал өөрийнхөөрөө зүтгэж хүмүүсийг зовоож шаналгаад өаыгаа юм вэ
ОДОО БОЛЬЁООО
2020-06-30 23:11
ЭРГҮҮ ДАГЗНУУД ЧИНЬ ДАХИАД ХӨЛ ХОРИО ГЭНЭ ҮҮ.ЦААСАН ДЭЭР БИЧСЭН ЮМ ЯРИАД ХУЦААД СУУХЫМАА..ЭНЭ ӨЛӨН БАНКУУД ЧИНЬ ӨДӨР ШӨНӨГҮЙ МӨНГӨӨ ХИЙ ГЭЖ ДАРАМТЛААД ХЭЦҮҮ БАЙНАШДЭЭ КОРОНО ТУСАЖ ҮХЭХЭЭС ӨМНӨ ХОРИОНД ОРЖ ХООСОРООД ДУУСЛАА.АРГА ХЭМЖЭЭ АВААД АСУУДЛАА ДАВХАР ШИЙДЭЭД ЯВАА БОЛ БАС ЯАХАВ.СОНГУУЛЬ ГЭЖ БААХАН АРЬС САЛСТ ШҮЛС НУС ЦЭРЭЭ ҮСЧҮҮЛЛЭЭ ЯАСАН ЧГҮЙ,3,4 ТЭРБУМААР БОССОН ҮЗЭЭРЭЙ ГЭЖ УСАН ШҮРШҮҮРЛҮҮГЭЭ ХҮҮХЭД ХӨГШИД ЗАЛУУСАА ДУУДАЖ БӨӨН ЦУГЛАРАЛТ ХИЙЖ БОЛДОГ МӨРТЛӨӨ БАС ДАХИАД ХӨЛ ХОРИО ГЭНҮҮ ҮХЭЖ БАЙСАН ЭРГҮҮ ХҮҮРНҮҮД ВЭ ЯАСАН.ҮХЭХЭЭ ХҮРВЭЛ ХҮРЭЛЦЭЭДЧ ҮХЦГЭЭНЭЭ ХҮРЭЛЦЭХГҮЙ Ч ҮХНЭ Ш ДЭЭ...
Zochin
2020-06-30 20:26
Yun khul khorio. Kheregtei yumandaa l khereglej bgaa bolokhoos yamarch khul khorio gj um baikhgyi bgaag khyn bykhen l khsrj bgaa shyy dee.
Зочин
2020-06-30 19:31
Koronagiin ezen
2020-06-30 17:27
Korona chamd hangalttai tuslav bishvv. Emch nar sudlaachid ug n ug helee helj zuv zuitei dugarmaar yum daa. Bairnii zeld oroh gj bvgd chimeegui guigeed bdgiimuu. Gaihmaar
Цоом
2020-06-30 17:18
Хилээ нээгээч муу шуналуудаа яасан ханаж цаддаггүй новшнууд вэ. Хүний зовлонгоор жаргал хийх сайхан байна уу харгис адгууснуудаа
Oyundelger
2020-06-30 15:44
Hul horiogoo syllaachee harin tysgaarlaltaa sain hii hetsyydleeshdee
Oyundelger
2020-06-30 15:43
Hul horiogoo boliochee harin sain tysgaarl hetsuudleeshdee tureesiin baigyyllagyyd
зочин
2020-06-30 15:08
уок эмя -д маш их хандив цугларсан. гэтэл чартер онгоцоор ядарсан хүмээсээ авчрахдаа 2-5 дахин илүү үнэтэй авчирч байгаа сөрөг юмаа яриач ээ
Bi
2020-06-30 15:02
Хөл хориог сунгасан юмуу үгүй юмуу
Энхжаргал
2020-06-30 14:41
Ямар амжилт вэ.гадаадад гацсан иргэдээ авахгүй зовоож тамлаж бгаагаа мэдхгүй бас амжилт гэчижээ
Зочин зочин
2020-06-30 14:34
Наад жүжигээ болиоч ээ.короноогийн буянаар сонгуульд яллаа.зөндөө мөнгө хандив юм.одоо эрүүл мэндийн яам хийх бусад ажлууддаа анхаарсан дээр дээ.хүмүүс одоо залхаж бна даа
Иргэн
2020-06-30 14:03
Тахлын оргил үё өнгөрөхийг, ЭМЯ жаахан бэлтгэлээ хангахыг, Сонгуулиа хийхийгхагас жил хүлээлээ. ЭМЯ ХӨСҮТ одоо боль. Шунал ихэдвэл олон мянган хүний зовлон, зовсог хүмүүсээс шулсан мөнгө чинь хоол биш хор болно шүү.!!!!!!!!!!
Enhee
2020-06-30 13:50
Songuul bolohog hul horio hamaagvi boloo bizde yun naadam we hul horiogo sungah yum bol ard irgedde mngo ug tsaana chin vlberch vheed bna ta nariin ene shou arai heterch bna ard tvmnee boddoggvi tur zasag bdag l yum bna nam nam gej taltsaj bhaar ard irgedee bod malnuudaa
Зочин
2020-06-30 13:03
Xol xoriogoo sungaj yadrsan ard iregdee shulj bn tusgai vvrgiin ontsoor chin irj chadku bn tolbor mongiin diilkvv bn xvnii nutagt oroh oromjgvi xool xvndgvi bj bxd orvdoh setgel alguu xoriogoo tavij mongol iregdee avlda ind ireed xoriondoo mongoo tolii
Зочин
2020-06-30 12:52
УОК ЭМЯ -ны дарамталж айлгасан, амиа бодсон арчаагүй мэдээллийг сонсохоос ой гутаж байна. Дотооддоо сонгууль хийхэд наадам хийхэд хорио цээрийн дэглэм хамаагүй, хүүхдүүд гадаа тоглохоор хамаатай ёстой дүүрсэн төр, тэнэгүүдээр дүүрсэн хорвоо юм даа
Ганди
2020-06-30 12:48
Мөнгөний төлөө КОРОНАгаар шоу хийсэн ёс зүйгүй явдал.Сарангэрэл үйл лайгаа үүрнээ.Хоосон цээжжээ дэлдсэн новш.Карантихд байгаа эмч нараа бохирлогдсон хувцас өмсүүлж ханшамж муу байлгаж байж худлаа попороод сэтгэлгүй дурак.
Ганди
2020-06-30 12:46
Яг ямар амжилт гаргав аа ард иргэдийн тархи угааж айдаст автуулснаас өөр юу хийв тэр их хорио цээр чинь сонгууль хийж хүмүүс олноороо цугларч бно гэсэн үг үү хэлээд өгөөч
Ганди
2020-06-30 12:44
Эрүүл мэндийн салбар нам эвсэлээс хараат бус байх хэрэгтэй шүү САРАНГЭРЭЛ АВГАЙ МИНЬ
Irgen
2020-06-30 12:43
Odoo xol xorioogoo bolioo are tvmen tuildaj bna ta nariin ner Xvnd Osood ard tvmen xamaagvi you arai2
Gg
2020-06-30 12:40
Ажилгүй иргэд чинь туйлдаж дууслаа.та нар албан тушаал.ажил төрөлдөө хүмүүс цалингаа аваад болж бна.бусад нь яах юм.дэлхий нийт хөл хориогоо цуцлаж бна.юун сунгах.
Иргэн
2020-06-30 12:25
Bolij uz say songuuliar yun korono buun buugnurul boloo biz de
Туяа
2020-06-30 12:06
Дахин 7 сарын 30 хүртэл сунгах хэрэгтэй шүү. Наадам хийж бужигнаж халдвар тарах аюултай бн.
халиун
2020-06-30 11:53
тийм л юм бол цагаан сар хорьдог шиг наадмаа ч хорих хэрэгтэй. ард түмэн ажил бизнэсээ хийж бологүй. уок худлаа бизнзс хийгээд бн
Зочин
2020-06-30 11:44
keyboard_arrow_up