COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СУРВАЛЖЛАГА: “Цахим технологийн тусламжтайгаар цагаа хэмнэх боломжтой УНТЭ“

2020 оны 6 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр бид эрүүл мэндээ эцэст нь тулгачихаад л эмнэлэг бараадах нь олонтаа. Монголчуудын “За яахав дээ тэгж байгаад үзүүлнэ дээ, ажил ихтэй байнаа, нэг их өвдөхгүй л байгаа ш дээ, эмнэлэгт очихоор оочер, дараалал, явдал суудал нь дийлдэхгүй юм” гэх мэт олон олон үзэл энэ асуудлын хамгийн том шалтгаан. 

Тэгвэл улсын ууган эмнэлэг болох Нэгдүгээр төв эмнэлгийг сэтгүүлч миний бие урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэхээр зорьсон юм. Монгол хүн байна даа биеэ нэг үзүүлчихье дээ. Сонгуулийн дараа амралтаа аваад хаа нэг тийшээ зорих юм чинь эрүүл байж, сайхан аялах хэрэгтэй шүү дээ. 

Их хотын шүдний өвчний нэг бол авто машины зогсоол. Тэгвэл автомат хаалттай цэвэрхэн, эмх цэгцтэй зогсоол намайг угтлаа. Таалагдлаа.

Arslan.mn

Бас гаднаа салхилах сүүдрэвч сандлыг олноор тавьж өгсөн нь бүр ч их таалагдаж, хүний төлөө юм даа гэсэн бодлыг төрүүлж байв.

Arslan.mn

Үүнээс гадна дугуйн зогсоолтой гэж байгаа. Дугуйгаа орхихдоо санаа зовох зүйлгүй болжээ. 

Arslan.mn

Ингээд машинаа тавьчихаад цааш АШИУС-руу харсан баруун хаалгыг чиглэн явлаа. Учир нь коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор ганцхан хаалгаар л иргэдэд үйлчилж байгаа аж.
Төв хаалгаар ороход л гэрэл цацарсан сайхан орчин угтлаа. Үүдэнд нүдээрээ инээсэн цагаан халадтай хөөрхөн охин хүн бүрийн халууныг хэмжиж, хоорондын зай барихыг зөвлөж байлаа.

Arslan.mn

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ-гээр дамжаад “Нэг цэгийн үйлчилгээ”-нээс хаашаа явах, хэн гэдэг эмчид үзүүлэх зүг чигээ тун чиг тодорхой заалгаад авав.  

Arslan.mn

Өмнө нь хаана хандах, яг юугаа үзүүлэх, зөв эмчээ олж чадахгүй эмнэлгээр нэг төөрч, будилж явсан тэр үе ард хоцорч “Нэг цэгийн үйлчилгээ”-ий ажилчид, Gerege цахим машины тусламжтайгаар зөв цагтаа, зөв эмчээ олоод л очлоо. Цаг хэмнэсэн маш том дэвшил. 

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын дэвтэр хэрэггүй болсон гэсэн үгийг сонсоод эхэндээ итгээгүй. Нягтлангаасаа эрэл сурал болж байж дэвтрээ аваад явсан юм. Гэтэл өнөө дэвтэр чинь жинхнээсээ хэрэг болсонгүй. Учир нь цахим бүртгэлээр бүхнийг шийдсэн байна. Үүнээс гадна амбулаториор үйлчлүүлэгчийн картыг заавал авч ирэх шаардлагагүй болжээ. Энд тэнд юмаа хаяж гээдэг миний хувьд өөрийн биеэ аваад очиход асуудалгүй болсон нь талархууштай. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн үйл ажиллагаанд 2006 оны нэг дүгээр сараас эхлэн амбулаториор үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл болон амбулаторийн оношийн мэдээллийг бүртгэн хувь хүний эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх эхлэлийг тавьжээ.

Arslan.mn

Үүнээс хойш 2011 онд лабораторийн шинжилгээний аппаратуудыг дотоод сүлжээний программ хангамжтай холбон лабораторийн шинжилгээний хариуг

Arslan.mn

- 2016 оны 2 сараас эхлэн дүрс оношилгооны аппаратуудыг дотоод сүлжээний програмд холбож дүрс оношилгооны зураг болон хариуг

Arslan.mn

-2017 оны 1 сарын 3-ний өдрөөс хэвтүүлэн эмчлэх хэсгийн өвчний түүхийг цахим хэлбэрт шилжүүлэн  эмнэлгээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн цахим түүх үүсгэн хадгалж, 2020 оны зургаан сараас эхлэн амбулаторийн эмийн жорыг цахим хэлбэрт шилжүүлэн жорын түүх үүсгэн хадгалж байгаа аж.

Arslan.mn

Тэгэхээр та өмнө нь бүртгүүлж, тухайн эмнэлэгт үзүүлж байсан бол таны бүх мэдээлэл цахим бүртгэлд нь хадгалаастай байгаа гэсэн үг юм. Шинжилгээгээ ч өгчихлөө. Өнөөдрөөс миний шинжилгээний хариу тус эмнэлгийн санд хадгалагдана гэсэн үг. 

Эмчдээ ч үзүүлээд хэрэгтэй эмчилгээгээ бичүүлээд авчихлаа. Үүнээс гадна хамгийн олзуурахмаар зүйл бол “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан"-гаар үйлчлүүлж, эмчийн бичиж өгсөн эмийг хөнгөлөлттэй үнээр, илүү тодорхой мэдээлэлтэйгээр авлаа. Монголдоо анх удаа нэвтрүүлсэн тус үйлчилгээг цаашлаад бүх эмнэлэг хэрэгжүүлээсэй, олон иргэдэд энэ үйлчилгээ нь хүрээсэй гэж л бодож зогссоноо нуух юун. 

 

Arslan.mnArslan.mn

Хүн өөрөө өөрийгөө хайрлаж байж л үр хүүхэд хань ижилтэйгээ урт удаан аз жаргалтай амьдарна. Тиймээс та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгийг улиралдаа биш юм аа гэхэд жилдээ нэг хийлгээд байхад тун гэмгүй шүү. 

Arslan.mn

Үйлчилгээгээ ч авлаа. Одоо зогсоолдоо төлбөрөө өгөөд гаръя даа. Надтай хамт Улсын нэгдүгээр төв эмнэлгээр аялсан та бүхэндээ баярлалаа. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617918
3 эможи
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up