COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган” ШИЛДЭГҮҮДЭЭ тодрууллаа

2020 оны 6 сарын 14

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс өнөөдөр буюу энэ сарын 12-ны өдөр "Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган"-ыг цахимаар анх удаа улсын хэмжээнд /2020.06.12/  зохион байгууллаа. 

Тус чуулган нь Монгол улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, харилцан туршлага солилцох, мэдлэг ур чадвараа хуваалцах, улмаар эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх зорилготой юм.

Чуулганы хуралд 56 ховор тохиолдолын илтгэл ирүүлснээс эхний шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлж, түүнээс ШИЛДЭГ ТАВАН ИЛТГЭЛИЙГ шалгаруулж,  мөнгөн урамшуулал олголоо.

Шилдэг илтгэлүүдээр эмнэлзүйн ховор тохиолдлын сан үүсэх, эмнэлгийн ажилчдад зориулсан сэтгүүл болгон хэвлүүлж эмч нар мэдээллээр хангагдах боломжтой болж байна гэдгээ нээлтийн үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан хэлэв.

Arslan.mn

Ингээд шилдэгээр шалгарсан илтгэлүүдийг танилцуулъя.

I байр: Э.Цээпил, Д.Ичинноров, Ж.Сарантуяа нарын "Альфа1-антитрипсины дутгалдал оношлогдсон тохиолдол" илтгэл

II байр: Л.Бямбасүрэн, Э.Алтандөш, А.Уянга нарын "Вегенэрийн грануломатоз өвчний эмнэл зүйн тохиолдол" илтгэл

III байр: Ц.Ариунтунгалаг, Г.Баярмөнх, П.Булган нарын "Хоншоорын хөндийд ховор тохиолдох шваннома хавдрыг мэс заслын аргаар авч согогийг титан материалаар нөхөн сэргээсэн тохиолдол" итгэл

IV байр: А.Ундрах, О.Солонго, Б.Ариунхишиг нарын "Cutis laxa буюу үрчгэр арьсны хамшинж" илтгэл

V байр: Б.Мөнхтуяа, Б.Заяабат, П.Төгсжаргал нарын  "Хөхний цөмрөлтөт тубуляр өмөн" илтгэл

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
617798
4 эможи
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up