COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: 374 хүний шинжилгээний хариу СӨРӨГ буюу коронавирусын халдваргүй гарлаа

2020 оны 6 сарын 03

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн талаар болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

"Зургаадугаар сарын 2-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 374 хүний шинжилгээг хийсэн. Үүнд коронавирусийн халдвар илрээгүй. Бүгд сөрөг гарсан. Үүнд:

  • Тандалтын зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг, СХД-ээс ирүүлсэн найман сорьц
  • Зэвсэгт хүчний үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн 209 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. 
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочид шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "Германы Росфирм иммуналогийн бүрэн автомат анализатораар хүний ийлдэс ба сийвэн дэх САРС, Коронавирус-2 вирусийн эсрэг биетийг илрүүлэх 99.8 хувийн өвөрмөц, 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан. Үүнийг ХӨСҮТ-д ашиглан шинжилгээ хийх бэлтгэл ажил дууслаа. 

Уг оношлуураар хүн амын дундах коронавирусийн тархалт, дархлааны хариу урвал, дархлал тогтцыг шинжлэх боломж нээгдэж байна. Ингэснээр ХӨСҮТ-д  коронавирусийг оношлох гурав дахь лаборатори өнөөдрөөс эхлэн шинжилгээ хийх боломжтой боллоо" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
617531
7 эможи
keyboard_arrow_up