COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Тахалтай орнууд ХӨЛ ХОРИОГОО сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь ЗӨВ БЭ

2020 оны 5 сарын 28

Arslan.mn

Дэлхийн 216 улс, бүс нутагт “Ковид-19”-ийн таван сая 486216 мянган тохиолдол бүртгэгдэж, хоёр сая 291144 хүн эдгэж, 346225 хүн нас бараад байна. Халдварын эсрэг вакцин хараахан гараагүй байгаа ч улс орнууд тархалтыг зохих хэмжээнд бууруулж чадаж байгаа бөгөөд зарим орон өнгөрсөн сарын эхээр хөл хориогоо хэсэгчлэн цуцалсан билээ. Япон улсад тогтоосон хорио цээрийн дэглэм энэ сарын 31-нээр дуусгавар болох байсан ч тус улсын Засгийн газар халдварын тархалт хангалттай буурсан гэж үзээд өчигдөр хөл хориогоо цуцалчихлаа. БНСУ энэ сарын 6-наас хөл хориогоо цуцалсан бол БНХАУ-ын мужууд, тэр дундаа “Ковид-19” халдварын голомт болох Ухань хот өнгөрсөн сарын 8-нд өндөржүүлсэн бэлэн байдлаас гарч, хэвийн горимд шилжсэнээ зарласан. Мөн Итали, Герман, АНУ зэрэг орон хөл хориогоо хэсэгчлэн цуцлаад байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Улс орнууд хөл хоригоо аажмаар цуцалж, эдийн засгаа сэргээж байна. Энэ явц нь ээдрээтэй бөгөөд хүндрэл бэрхшээлтэй нь мэдээж. Улс орнууд хөл хориогоо аажмаар цуцлахыг ДЭМБ дэмжиж байна” гэсэн. Хамгийн сүүлийн мэдээгээр халдвараар тэргүүлж буй АНУ-д “Ковид-19” халдвараар нэг сая 677436 хүн өвчилж, 98024 хүн нас барсан бол Бразилд 365213 хүн халдвар авч 22746 хүн нас бараад байна. Манай хойд хөршид нөхцөл байдал хүндэрч “Ковид-19”-ийн 353427 тохиолдол бүртгэгдэж 3633 хүн нас барсан.

Харин манай улсын хувьд өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, энэ сарын 31-нд тавигдах байсан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг зургадугаар сарын 30-ныг дуустал сунгах шийдвэр гаргалаа. Үүнийгээ “Ковид-19” цар тахлын дэлхийн нөхцөл байдал болон дотооддоо халдварыг алдахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж ийнхүү шийдвэр гаргасан гэж тайлбарлав. Манай улсад гаднаас зөөвөрлөгдсөн 141 тохиолдол бүртгэгдсэнээс 33 хүн эдгэж, 108 хүн эмчлүүлж байна. Хүн амын дунд халдвар тархаагүй нийт гурван улс байгаагаас Монгол Улс коронавирусийн халдвараа дотооддоо алдаагүй цор ганц тусгаар тогтносон улс болоод байгаа бол үлдсэн хоёр орон нь арлын улс гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцолсон юм.

Дээрх нөхцөл байдлыг харахад тахалтай мөртлөө хөл хориогоо цуцлаад байгаа орнуудын зөв үү, эсвэл халдвар тархаагүй атлаа хилээ хаагаад, дотроо хөл хорио тогтоогоод байгаа манайхны зөв үү. Алиных нь зөв болж таарч байна вэ.

Эсвэл бусад улс манайх шиг хөл хорио тогтоож мэддэггүй, арга хэмжээ авдаггүй тэнэгүүд үү.

УИХ-ын ээлжит сонгууль ирэх сард болно. Сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 24-ний лхагва гаригт таарч байгаа. Тэр өдөр иргэд сонгуулиа өгч хөлтэй байх нь мэдээж. Зах, худалдааны төвүүд ажилладгаараа ажиллаж л байгаа. Гадуур хөл хөдөлгөөн эрчимтэй байна. Ийм байхад өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дахин нэг сараар сунгалаа гэдэг нь тэгээд юунд зориулсан хорио болж таарч байна вэ. Хилээр монголчуудаа оруулахыг хориглосон хөл хорио гэж ойлгоод байгаа зөв үү.

Тоглоомын талбайд хүүхдүүд маскгүй гүйлдэж, томчууд нь Улаанбаатарын худалдааны газрууд, зах, III, IV хорооллын дэлгүүр, худалдаагаар дүүрэн холхиж байхад л “Хөл хориог чангатгана. Бид маш эрсдэлтэй нөхцөл байдалд байна” гээд айлгаад байдаг. Хөдөөгүүр бол энэ халдварын тухай зүгээр л мэдээгээр сонсохоос илүү ямар ч хамгаалж, сэргийлж байгаа зүйл байхгүй байгаа шүү дээ. Бодит амьдрал дээр ийм дүр зураг харагдаж байхад “Маш эрсдэлтэй шүү” гээд л юунаас хамгаалаад байгаа нь ойлгомжгүйгээр айлгах. Ингэх байсан бол хилээ тавхийтэл хаачихаад дотроо сул байж болдоггүй юм уу. Наадам хийнэ, хийхгүй гэж хэрэлдээд эхэллээ. Сонгууль хийж болж байгаа юм бол яагаад наадам хийж болохгүй гэж. Зах, худалдааны газруудаар бөөгнөж байгаа юм чинь яагаад наадаж болдоггүй юм.

Бидний энэ байж байгаа байдал, энэ бүхнийг томоор нь харахад нэг л утгагүй болчихлоо. Өвчингүй байгаа нь сайхан санагдаж байна. Гэвч дотооддоо байгаа улсуудаа харахаар юуг нь хориод байгааг ойлгохоо байлаа. Айлгаж байгаад сонгуулиар ялалт байгуулаад гараад ирье гэж ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм уу. Нэг ёсондоо эрх баригчдыг дахин сонгогдож, ажилтай байлгахын тулд ард түмэн хорионд орж, бүхнээ хаяж амьдраад байгаа юм уу. Үргэлжилсэн, сунжирсан, үлбэгэр хөл хорионд утга алга. Үүнийг арай ухаалаг маягаар явуулбал ямар вэ. Зогсоо зайгүй л айлгаж, түгшээх тактик барьж байна. Яг өвчин тархвал, халдвар алдвал яах болж байна вэ.

“Ковид-19” халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй энэ бүх арга хэмжээндээ бодлого гаргая. Арай өөр арга барилаар ажиллая. Бодлого гаргадаг ухаантай, сийрэг толгой хүн хэрэг болж байна. Тэгэхгүй бол энэ ажилд улс төр орчихлоо. Нэг үгээр тахалд улс төр орчихлоо.

Тахлыг басаж байгаа юм биш ээ. Тахал хэцүү гэдэг нь үнэн. Гэхдээ зах ажиллаж байна, баарууд нууцаар ажиллаж байна, гудамжинд халдварыг тоож байгаа хүн алга. Хөл хорио аль хэзээний утгаа алдаад удаж байна, эрхбиш маск л зүүж байх шив дээ.

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Бээжин юм уу Сөүлийн аль нэг нислэгээ нээж, тэр нислэгээр ирсэн болгоныг карантинд байлгаад гаргаад байж болохгүй гэж үү” гэдэг санал хэлсэн. Ядаж энэ саналыг хэрэгжүүлж болдоггүй юм уу. Сүүлдээ төр засгийн зүгээс халдвартай холбоотой ярьж байгаа бүх зүйлс худлаа мэт санагдаж эхэллээ. Нөгөө чоно ирлээ гэж худал хэлдэг хүүгийн үлгэр мэт болоод байна. Хэрэв чоно ирвэл хүн үнэмшихүү гэдэг одоо асуудал болоод эхэллээ.

“Ковид-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлэх арай өөр ухаалаг бодлого гаргахгүй бол сонгуульд зориулсан захиалгат хөл хорио болоод хувирчихлаа.

Нөхцөл байдал яг өнөөдрийнх шиг байвал долдугаар сарын 1-нд яг л энэ байдлаараа л байцгааж таарна. Зургадугаар сарын 30-нд хөл хорио дууссаны маргааш юу өөрчлөгдсөн байх юм бэ. Тэрийгээ хэл л дээ. Энэ байдлаар байвал долдугаар сарын 1-нд, бүр цаашлаад наймдугаар сарын 1-нд мөн адил ийм л байдалтай сууцгааж л байх болно. Энэ дараалсан олон хөл хорио, айлгалтаараа юуг өөрчлөх гээд байгаа юм бэ. Тэрийгээ ард түмэндээ ойлгомжтой хэлээч ээ.

Эрх баригчид “Хэрвээ өвчин гарчихвал, халдвараа дотооддоо алдчихвал сонгуулиар дахин гарч ирэх боломжгүй болно” гэдэг хувиа бодсон арга хэмжээ авч байгаагаас олон мянган бизнес зогсож, олон мянган хүн ажилгүй болоод байна. Халдвар тараахгүйн тулд, олон нийтийн эрүүл мэнд, амь насны төлөө ингэж хөл хорьж байгаа юм аа гэвэл цаашид хэдэн жил биднийг ингэж хорионд оруулах юм бэ, вакцин гартал хорионд байлгах юм уу гэдгээ тодорхой хэл.

Эсвэл сонгууль дуусангуут хөл хориог тавих юм бол ард түмэн аж амьдралаараа, эх орон маань эдийн засгаараа хохироод үлдэнэ. Вакцин гартал хаалттай байлгана гэж Ерөнхий сайд хэлээд байгаа. Тэгвэл гадаадад байгаа хүмүүсээ энэ урин дулааны улиралд түлхүүхэн татахаа зохион байгуулаач. Дотооддоо, гадаадад ч олон мянган иргэн үүнийг л хүлээж, бүх юмаа хүлээлтэд оруулаад байна. Тодорхой хугацаа хэлэхгүй байгаа учраас ард түмэн тодорхойгүй байдалд орчихоод байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
7
617407
58 эможи

Zochin
2020-05-31 16:53
Hilee neej ediin zasgaa demjeecheee Nisehiin salbaraa yuruusuu demjihgui baij Ingeed haagaad bhar hichneen hun ajilguideld orj bgaa bol hetsuu bdald oroogui humuusd ingeed bh ni zugeer l bgaa bh Odoo hul horiogoo sulruulj maskaa sain zuuj garaa ariutgaad virusteigee nuur tulahal heregtei shuudee
Зочин
2020-05-31 16:23
Энэ утгагүй хөл хориог цуцлах хэрэгтэй
Иргэн
2020-05-31 16:20
Энэ нийтлэлийг бичсэн хүнийг ОБын хууль зөрчиж бусдыг өдөөн турхирсан хэргээр барьж хорь
Зочин
2020-05-31 13:46
Бодит аюулы нь ойлгохгүй байгаа хүмүүс, шоучид эсвэл гадаадад байгаа хүмүүс л хөл хориог эсэргүүцэж байгаа. Монголчууд тийм ч сүртэй хөл хорионд орчихоогүй байна. Өөрөө үхдэггүй юмаа гэхэд ойр тойрны хайртай хүмүүсээ албаж байж ойлгох хүмүүсүү, тэр үед бүх зүйл оройтсон байх болно шүү. Тэнэгтэхээ боливол яасын. Адгуус бишдээ, заавал өөрийн биеэр туулж оылгохын оронд хөндлөнгөөсөө сургамж авцгаа!!!
Анхаа
2020-05-31 07:31
Муусайн архичид шоучид шөнөжин баардах гээд л их хуцах юм аа.
Deegii
2020-05-31 05:31
Odriin sonin yamar medrel um bicheed bgaa um be.emlegiin hureltsee bagaj heregsel dutmag dotroo aldbal yu boloh ni oilgomjtoi shuu dee.enee niitlel bicherd bgaa hun busdiig harah bish ooriinh ni huuhed haldbar abchlaa gej bod.ter yed iim niitlel bicheed suuhguil baihgui shuu
Zochin
2020-05-31 01:03
Hul horiogoo vrgeljlvvlj baij dotroo aldahgvi shvv de gadniihan shig deglemee tsutslaad hiliin horio neegdwel 3han say hvntei uls yu bolh we ymar uchirtai ym bichij bgaaga bodoj bwal taarhiin neg bol gadniihn iim ym bicheed bdg ymuu
Jak
2020-05-31 00:31
Zowxon mongolcnuuda gadnaas, solongosoos bvgdiig ni awax xeregtei tend ni shinjlvvleed aw, her maixan bariad tusgaarl, bvgd owcntei mongolcnuud irex gej bgaa bish, tegeed xeden sar jil xilee xaacnx, zowxon mongolcnuuddaa xilee neex ni zow, ter kor air tuslax gee biz de, tegeed taltsaj del am boloxgvi Taiwan bj abolish dee
Zochin
2020-05-30 23:37
Ene buhen duussanii daraa ediin zasag tugrugiin hansh hoyor dalain yoroold hevtej bh bolno tendees Mongol uls yaj garch ireh ve esvel hezeech garch orj chadahgui bh. Ehnii eeljind dotoroo buh yumiig chuluutei neeh heregtei bna. Yahav uvchin tarhval manaihan neg hoyor sar gertee nam hevteed degdeltiig nam zogsoochino gedegee bol haruultsan turshlagatai shuu dee
Zochin
2020-05-29 20:20
Manaihan sain ajillaj bn, hol horioogoo sulruulj bolohgui shuu, Mongol uls uurd mandan badrah ura.
Зочин
2020-05-29 10:54
Хөл хориог ид шидтэй вакцин, эм гарсан үед л нээнэ гэсэн. энэ зөв шүү. хилээ нээж бүгдээрээ сүйрэхийг хүсээд бгаа юм уу.
Зочин
2020-05-29 07:24
Хоёр хөрш хилээ нээхгүй бол манайх яах юм.
Zochin
2020-05-29 05:46
Ene niitleliig mongol hvn bish hujaa hvn l niitelsen bh gj bodoj bn yavch mongol vnertehgvi bno
Zochin
2020-05-29 05:43
Amid bhad altan ayganaas us uuna. Hul horih n mash heregtei bitii sulruul changa atga.
uheh ni dutajdee
2020-05-29 05:26
orood irvel buh hund tusna neerei shuu
Зочин
2020-05-28 21:51
hul horio
2020-05-28 20:26
mash muu baina.
Tsegi.
2020-05-28 18:11
Hul horio gej nernees tsaashgui l bn
ҮХЭХ МӨРӨӨРӨӨ ӨӨРСДӨӨ ҮХЦГЭЭ
2020-05-28 17:16
Үхэж мажийж хиарах гээгүй л юм бол наадам энэ тэрээ боливол таарна. Улсын наадмыг тэмдэглүүлчих юм бол бусад нь аймаг сумд нь барьцаад эхэлнэ. КОВИД-19 бөөн контакт морь уралдууллаа гэхэд бөөгнөрөхгүй байж чаддаггүй л байхгүй юу..... Тэмдэглүүлэх гээд зүтгээд байгаа үхэлд дурлагсад битгий гай чирч ирэх гээд орилолдоо бай! Ганц жил наадамгүй үхчихгүй нь ойлгомжтой.Цар тахлын үед үхлээрээ наадсан наадам болох гээд байна уу? Шарил чандарлах зууханд шарсан мах болмоор байгаа бол бусдад битгий гай болж халдвар тараагаарай.........Шинж тэмдэг илрээд шинжилгээгээр нэмэх гараад эмчлэх эм, амьсгалж чадахгүй болоход амьсгалын аппарат хүрэлцэхгүй,хүрэлцлээ гэхэд эмчилгээний зардалд төлөх мөнгө та нарт байхгүй . Энэ ханиад хатгаа биш шүү. ҮХЭЖ БУРХАН БОЛБОЛ таануудад оршуулах газар олдохгүй шүү........ХАЛДВАР АВЛАА Л БОЛ ТААНУУД ХҮНИЙ ДАНСНААС ХАСАГДАНА ШҮҮ
Otgon
2020-05-28 17:05
Hul horiogoo tsutsalsan ni deer,tgd dor burnee ariun tsevree sahiad baihad bolno
Zochin
2020-05-28 16:34
Manai hol horiog yamar hol horio geh ve dee heviin shahuu amidarch bna.Yalgaj salgaj chadahgui baij olon yum yaritsgaah yum .Busad ornuudiin hol horio gedeg gereesee ch garah erhgui bna.Teriigee l sulruulj bna .Manaid hiliin horoinoos oor yamar asuudal bnaa
Irgen
2020-05-28 16:14
hul horison yum bol buh hyn adilhan dagaj murduh estoi getel end tendgyi buugnurch tsuglasan humuus yun 1s 2 metriin zai ve EMYamnii medegdelch humuust sonin bihs bolloo . gargasan shiidvertee hyanalt taviahc ee Zygeer songyyliar ygee helj yzel bodloo ilerhiilhiig ne horihiin tuld Koronagaar ailgaad baigaa yum shig sanagdaj baina
Зочин
2020-05-28 16:06
hul horioch gej dee zugeer l ailgan surduulelt amiig ne taglaj baigaad songyyli hiih Ditooddoo aldaagyi olon uls manai turshlagiig sudalj baina geed shoy hiigeed gaduur bugd zadgai mederch baigasch yum alaga madk zuus
Зочин
2020-05-28 15:54
Хориог сулруулж болохгүй. Наадмаа боль.
Зочин
2020-05-28 15:48
Энэ сөрөг хүчнийхэний бодлого шиг байна.Хөл хориогоо цуцал энэ тэр гэж.АН н тэнэгүүд л ийм шийдвэр гаргачихаад өөрсдийн хаусандаа бүгээд алга болно. Хол хорио дотооддоо сул бна.Чөлөөтэй л бна.Харин гаднаас ирэгсэдээ хяалт шалгалттай оруулахаас өөр арга алга
зочин
2020-05-28 15:30
энэ өвчин мөд арилахгүй улс орнууд ирээдүйгээ бодож,ард түмнийхээ амьжиргаа эдийн засгаа бодлотой зохицуулж эхэлээ.хойд солонгос монгол л хилээ хааж бна.Зөвхөн сонгууль.Ман эдийн засгаа бүрэн дампууруулж өрөнд орууллаа.
зочин
2020-05-28 15:26
энэ өвчин мөд арилахгүй улс орон бүр ирээдүй эдийн засаг амьжиргаагаа бодож бна.
Зочин
2020-05-28 15:22
Хөл хориог цуцал
Зочин
2020-05-28 14:30
Zochin
2020-05-28 14:21
Udriiin soningiin zuw shvv
Зочин
2020-05-28 14:21
Udriin soningiin zuw shvv
Зочин
2020-05-28 14:16
Хориог сулруулах юм бол хачин юм болох байхдаа.
M
2020-05-28 13:59
Juuhun ym sudlaad bichsen n der baih hul horiog sungasan n zuw
Зочин
2020-05-28 13:40
Ийм ухамсартай хүмүүс ойр дотных нь хүмүүс үхээд эхлэхээр л сая нэг ойлгодог юм шиг байна лээ
Зочин
2020-05-28 13:35
Yagad hul horiod baigag oilgohgui bol odo yahav de. Heleh ch ug alga iljigni chihind us ch hisn segserne alt ch hisn segserne gedeg ug l taarah uym bna
Иргэн
2020-05-28 12:49
Алдчих л юм бол сонгууль будаа,сонгууль будаа болчвол хулгай хийх будаа хулгай хийх будаа болчвол ИХ хогоор яах юм
Бухимдагч
2020-05-28 12:48
Дотооддоо алдаагүй нь үнэн бол наад хязгаарлуултаа болих хэрэгтэй. Гаднаас ирсэн иргэдээ хурдан авч тусгаарлаад хэвийн амьдармаар байх юм. Өдөр болгон айлгасаар байгаад хүний дархлааг хамгийн их сулруулж байгаагаа мэддэггүй ЭМЯ ны ажилчид юм.
Зочин
2020-05-28 12:30
Гаднаас баахан өвчтөнгүүд чирж авчирчихаад дотроо хамааг юм аа хаагаад ажилгүй хүмүүс өр зээлээ яаж төлөх вэ хоногийн хоолгүй ч айлууд зөндөө бна өрний дарамтнаас болж галзуурлаа
Зочин
2020-05-28 12:29
Хөл хориогоо сунгасан сунгаагүй гадуур зөндөө л хүмүүс бна. Сонгуулиа болиод хөл хориогоо султаг. Манайх шиг ийм тэнэг улс хаана ч алга дотроо алдаагүй байж юуг нь хорьдог юм
Зочин
2020-05-28 12:28
Бүх юм аа хаачиахаад иргэдээ яаж амьдар гээд бгаа юм бээ нээх нь зөв өө хилээ хаа
Зочин
2020-05-28 12:27
yag zuvuu haana hul horio ni uilchleed bgaan haa saigui l bituu hun bndag
Зочин
2020-05-28 12:27
Дотооддоо алдаагүй байж хилээ чангатнаад хөл хориогоо цуцулхх нь зөв шүү дээ ажилгүйдэл ядуурал улам л нэмэгдэж бна
Зочин
2020-05-28 11:49
Хаашаа ч юмбэ мдээ 3сая гаран хүнээ хэдий хугацаанд үгүй болохыг харах гээд байдаг юмуу арчаагүй амаа билүүлдсэн новшийн сайт вэ
зочин
2020-05-28 11:35
энэ нийтлэлийг бичсэн хүнийг гайхаад барахгүй юм үнэхээр мэдлэг мэдээлэл хомс хүн үү эсвэл хэн нэгний явуулга уу ойлгох юм алга
ИРГЭН
2020-05-28 11:25
ХАМГИЙН ГОЛ НЬ ДОРТООСОО Л АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ Л ХОРИО БАЙГАА ШД,ТАНАЙ САЙТ ЯМАР УЧИРТАЙ ИЙМ ЮМ НИЙТЭЛЖ БАЙГААН,ШҮҮХЭД НААД НИЙТЛЭЛИЙГ ЧИНЬ ӨГЧ ШАЛГУУЛНА ДАА КОПИДОЖ АВЛАА,ЧАМ ШИГ МУУ ХУЖААГ ОЛООД АРГА ХЭМЖЭЭ АВАХ БАЙЛГҮЙ ДЭЭ,
muug
2020-05-28 11:00
hol horio baisn deer busdiig duuraij bgaad dordoh wii
Zochin
2020-05-28 10:48
Hul horio bsn ni dree 3 say hun amtai ulsad bol hul horio sungah heregtei shuu dee. Hun am heden sayaaraa bsn bol hamaa alga haramsaltai ni denduu tsuunhun. Bas emnelgiin uilchilgeenii hurteemj muu niit hun amiin 10huvid hurehgui sh dee
keyboard_arrow_up